ОУХБ-ын мэдээлснээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр боловсролтой хэдий ч дэлхийн хэмжээнд удирдах албан тушаалтны гуравны нэгээс цөөн нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхэлж, хөгжиж дэвшихэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээрээс хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь цалин хөлсгүй асаргааны ажил юм. Хүн бүр хүйсээс үл хамааран ялгаварлал, дарамт, хүчирхийллээс ангид боломжийг эрх тэгш эдэлж, хөдөлмөрлөж амьдрах эрхтэй.