Өдөр тутмын жижиг асуудлаас эхлээд гэр бүлийг төлөөлөн томоохон шийдвэр гаргах үед хостойгоо санал нийлэхгүй ам мурийх тохиолдол гарах нь олонтаа. Гэр бүлийн харилцаанд ямар ч сорилт бэрхшээл тулгарсан бай тайван, ухаалгаар шийдвэрлэж харилцаандаа сэв суулгахгүй байх, хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавьж, уучлал гуйж дадах нь хамгийн чухал байдаг. Үл ойлголцлыг зөвөөр шийдвэрлэж, бие биенээ сонсож, нээлттэй ярилцаж чадаагүйгээс хэн нэгнийхээ сэтгэлийг шархлуулах, стресст автах цаашлаад сэтгэл гутрал, салалтад хүргэж мэднэ. Дараах сорилын тусламжтай гэр бүлийн харилцаанд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэдгээ тодорхойлж, харах өнцөг, хандлагаа эргэцүүлж үзээрэй.