Хайр хүчирхийлэл хоёр нэгэн зэрэг орших боломжгүй. Хүн бүр хүчирхийллээс ангид, аюулгүй амар тайван амьдарч, тэгш эрх эдэлнэ. Гэр бүлийн хамаарал бүхий этгээд таны амар тайван, айдасгүй, аюулгүй амьдрах эрхэд халдах эрхгүй. Хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд үйлдэгдэж буйг мэдсэн бол цаг алдалгүй хуулийн байгууллагад мэдэгдэж бусдын амь насыг авраарай. Хүчирхийллийг цэглэхэд таны оролцоо хамгаас чухал.