Гэр бүлийн хүчирхийлэл нь хайр сэтгэл, үр хүүхэд, ураг төрөл, санхүү гэх мэт харилцан холбоо хамааралтай хүмүүсийн хооронд далд, давтамжтай, даамжрах хэлбэрээр явагддаг бөгөөд хохирогчид хайр ба халдлагыг нэг хүнээс ээлжлэн мэдрүүлдэг тул тэдний сэтгэл зүйд үргэлж хайр, айдас, итгэл найдварын мэдрэмж төрүүлж, эргэлзээ, шаналал бий болгож байдгаараа бусад төрлийн хүчирхийллээс ялгардаг.