Шинэхэн ээж, аавуудад өгөх зөвлөгөө

Шинэхэн, залуу ээж аав нарт анхны хүүхдээ өсгөхөд мэдэхгүй асуудал тулгарах нь олонтаа. Хэрэв тийм бол дараах зөвлөгөөнүүд бага ч гэсэн тус болно гэдэгт итгэлтэй байна.

1. ЦЭВЭРЛЭГЭЭ
Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар оруулж байгаарай. Хүүхдийн дархлаа нь бүрэн тогтож амжаагүй байдаг тул бохир орчинд өвчлөх магадлал өндөр.
 
2. ТОГЛООМ
Baby care accessories flat lay Free Photo
Хүүхэд тоглоомоо амандаа хийж, хазах зэргээр тоглодог учир тоглоом цэвэр байх нь чухал бөгөөд өдөр бүр ариутгах хэрэгтэй.  
 
Хуванцар тоглоомыг 5 минут орчим содатай усанд хийж буцалган, дараа нь цэвэр алчуураар арчаарай.
 
Тэгвэл модон тоглоомыг цэвэрлэхдээ бага зэргийн цагаан цууг устай хольж тоглоом руу цацах маягаар ариутгана.
 
Даавуун, үслэг материалтай тоглоомыг химийн найрлагагүй угаалгын нунтагаар угааж цэвэрлэх нь тохиромжтой.
 
Хүүхэд тань ханиад, суулгалттай болоод эдгэж байгаа, тухайн тоглоомоор тоглоогүй удсан эсвэл өөр хүүхэдтэй тоглоомоо хувааж тоглосон тохиолдолд заавал ариутгаж байгаарай. 
 
3. ТАВИЛГА
Хүүхэдтэй болохоор төлөвлөж эхэлсэн цагаас эхлэн аль болох мохоо ирмэгтэй тавилга сонгоорой. Ингэснээр хүүхэд тань хөлд орох үед гэнэтийн осол, гэмтлээс найдвартай хамгаална.
 
Children's room with pink sofa on empty white wall background.3d rendering Free Photo
4. ХУВЦАС
Baby elementson light blue background Free Photo
Нэг ой болон түүнээс доош сартай хүүхдийн арьс мэдрэмтгий тул эрүүл байлгах нь хамгийн чухал. Тиймээс зуун хувь органик хөвөн даавуу эсвэл сайтар боловсруулсан хөвөн даавуун хувцас сонгоорой.  
 
Мөн элдэв гоёл чимэглэлээс татгалзаарай. Учир нь цахилгаан, кноп, товч зэрэг нь хүүхдийн биед тавгүй мэдрэмж төрүүлдэг.
 
Нярай хүүхдэд шинэ хувцас өмсүүлэхээс өмнө угааж хэвшээрэй. Учир нь хувцас үйлдвэрлэлээс гараад таны гар дээр ирэх хүртэл олон шат дамжлага дамжин тоос шороо, нянгаар бохирдсон байж болзошгүй юм.  
 
Түүнчлэн хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, байгалийн гаралтай, химийн найрлагагүй угаалгын нунтаг, зайлагч зэрэг бүтээгдэхүүн сонгоорой. Хүүхэд цаг минутаар өсөж торнидог тул хүүхдэдээ хувцас сонгохдоо том размерыг авах нь ашигтай.
 
5. СҮҮН ШҮД
When Do Baby Teeth Start Falling Out?
Хүүхдийн анхны сүүн шүд 8-12 сартайгаас цухуйж эхлэх ба таагүй мэдрэмж төрүүлдэг учир ундууцаж, тайван бус байдалтай болдог. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой.
 
Сүүн шүд цухуйх үед илрэх шинж тэмдэг:
 
  • Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
  • Бага зэрэг халуурах
  • Хацар нь үл мэдэг улайж, шүлс нь гоожих
  • Хоол эсвэл хөхөө хөхөө болих
  • Өтгөн бага зэрэг шингэрэх
  • Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
  • Шүд шүдлэж байгаа талын чихийг нухлах зэргээр илэрнэ.
  • Сүүн шүд цухуйсан цагаас эхлэн хөхний сүүгээр аль болох бага хооллох хэрэгтэй. Харин шүлсний ялгарлыг сайжруулж, шүдийг сайтар цэвэрлэдэг зажлуур ихтэй хатуу  хүнс болох ааруул, ээзгий, алим, лийр идүүлж шүдний цоорлоос хамгаалаарай. Мөн зажлуур ихтэй хүнс нь эрүүний булчингийн хөгжилд сайнаар нөлөөлнө. 
 
6. НЭМЭГДЭЛ ХООЛ
baby vegetable puree on wooden background top view
Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоол өгөх нь тохиромжтой бөгөөд жимсний нухаш, зутангаар эхлүүлбэл зүгээр.
 
Нэмэгдэл хоолыг тогтмол цагт өгнө. Хоёр хоол нэг зэрэг өгч болохгүй бөгөөд нэг хоолонд дасгасаны дараа буюу 10-14 хоногийн дараа өгч болно.
 
Шинэ хоолыг хагас цайны халбагаас эхлэн өдөр бүр 3-4 цайны халбага нэмж өгөх ба хүүхдэд тохирох эсэх нь 24 цагийн дараа мэдэгддэг. Гэдэс, ходоодны үйл ажиллагаа хэвийн байвал уг хоол хүүхдэд тохирч буйн илрэл.
 
Хоол өгөхийн өмнө шууны дотор талд дусааж халуун, хүйтнийг нь заавал шалгаарай. Хэт халуун, хүйтэн хоол өгч болохгүй.
 
Анхны нэмэгдэл хоол сонгох гэж буй эцэг, эхчүүддээ "Дөрвөн Өлзий" компанийн хүүхдийн биед нэн тустай Бабу, Бөн Бөн нухшийг сонгохыг санал болгож байна. Амт чанарын хувьд гадны нухашнуудаас дутахааргүй, чихэр багатай, цэвэр жимсээрээ гэдгээр давуу талтай аж.
 
7. ТОГЛОХ
Little girl playing with puppets at home Free Photo
Бага насны хүүхдийн оюуны хөгжил 2 нас хүртэл хамгийн эрчимтэй явагддаг.  Энэ үед нь хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцаж, хамтдаа тоглож, дуулж бүжиглэн, хүрээлэн буй орчинтой танилцахад нь туслаарай.
 
8. АМТТАН
 
Хүүхдэдээ багаас нь амттан өгөхөөс татгалзаарай. Хүүхдийг саатуулах, эрхлүүлэх зэргээр амттан өгөх нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. 
 
Амттаны амтыг мэдэрсэн хүүхэд хоолоо голох, дахин чихэрлэг амтыг нэхэн уйлагнах зэрэг асуудал тулгарна. Мөн амттан нь хүүхдийн шүдний ургалт болоод дотор эрхтэнд сөргөөр нөлөөлнө.
 
9. АМИН ДЭМ
Хүнсний ногоо, жимс жимсгэнэд бүхий л төрлийн хүүхдийн биед хэрэгцээтэй амин дэм агуулагддгийг бид андахгүй. Мөн жимсэн дэх байгалийн чихэр учир чихэрнээс дутхааргүй хүүхэд дуртай байх болно.
 
 
10. БИЕ ЗАСАХ
Cute Little Asian 2 Year Old Toddler Baby Boy Child Sitting On The Toilet  Modern Style With A Kid Bathroom Accessory Stock Photo - Download Image Now  - iStock
 
Охин хүүхэд 1.5 - 2.5, хөвгүүд 2.2 - 3.0 настайдаа бие засах үг үйлдлээрээ илэрхийлж чаддаг болно. Үүнээс өмнө бие засах хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг.
 
Хүүхдийг бие засуулах гэж хүчилж, загнаж болохгүй бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэлзүй болон бие засах хөгжилд сөргөөр нөлөөлдөг. 
 
Нэг үйлдлээр хүүхэд сурна гэж байхгүй учир дадал болох хүртэл нь залхуурхалгүй зориулалтын суултуурт суулгаж сургаарай.
 
Хүүхэд 3 наснаас эхлэн асуудалгүй өөрөө бие засч хэвшсэн байх хэрэгтэй.
 
11. ХАРИУЦЛАГА
Мэдээж эцэг, эх байна гэдэг амаргүй даваа. Заримдаа уурлаж бухимдан, сэтгэл санаагаар унах тохиолдлууд бишгүй л тохиолдоно. Энэ үед аль болох тайван байж нүдэн дээр тань өдөр өдрөөр өсч торниж буй бяцхан үрээ хараад тэр бүхнээ мартаарай. 
 
Хэт их сэтгэлээ зовоох нь эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдгийг санаарай.