Хүүхдийнхээ сэтгэл зүй, нийгмийн ур чадварт анхаардаг эцэг эхчүүд нэмэгдсэн нь магтууштай үзэгдэл юм.
Хүүхдээ уйлуулахгүй, өвтгөхгүй, гэдэс цатгалан, эд материалаар дутаахгүй бол болно гэсэн хандлага аль хэдийн хоцрогдож хүүхдээ хэрхэн илүү амжилттай, боловсролтой, нээлттэй, зорилготой, хариуцлагатай болгох вэ гэдэгт ээж аавууд анхаарал, цаг хугацаагаа зарцуулах болсон. Тэдгээр чухалчилж буй ур чадварууд дотор “хариуцлага”- тай байдал чухал байр суурь эзэлдэг.
Гэр бүлдээ, хичээлдээ цаашлаад хүүхэд өөрийнхөө амьдралд хариуцлагатай хандах чадварт суралцах нь гэж эцэг эхчүүдийн туйлын хүсэл. 6-18 насны хүүхдүүдээ сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж буй асран хамгаалагчид хүүхдээсээ хариуцлагатай байхыг хүсэхдээ хэд хэдэн алдаа гаргаж байгаагаа мэддэггүй.
Хүүхдийн насанд тохироогүй хариуцлага:
Ирээдүйд боловсролтой, чадварлаг байлгахын тулд ээж аавууд хүүхдээ бүх талаас нь хөгжүүлдэг. Бага ангиасаа эхлэн өдрийн 8-10 цаг тасралтгүй хичээллэх байдал цөөнгүй. Гэвч үүний хажуугаар хүүхэд нас өнгөрч байгааг зарим тохиолдолд мартаж орхидог. 7 настай хүүхэд хичнээн мундаг байлаа ч өөрөө ухамсарлаад ирээдүйнхээ төлөө шаргуу хичээллэнэ гэдэг хэтрүүлсэн хариуцлага үүрч байгаагийн сонгодог жишээ. Харамсалтай нь эцэг эхчүүд насанд нь тохироогүй хариуцлагыг хүүхдээсээ хүсч сэтгэл судлаачид хандаж байна. 6-8 насны хүүхдийн хувьд тоглох, үймүүлэх, дүүгээ эсвэл бусдад хүүхдийг хааяа шоглох, уйлах, гэрийн даалгавар хийхдээ залхуурах гэх мэт үйлдлүүд илэрэх нь хэвийн уулзалт тул бухимдахгүйгээр хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
Гэр бүл доторх хөдөлмөр дутагдах:
Хүүхэд хариуцлагад суралцах эхний орчин нь гэр бүл байдаг. Эцэг эхчүүд мэддэг ч тэр бүр анзаараад байдаггүйгээс хүүхэд огт бэлтгэгдээгүй хариуцлагын мэдрэмждээ дарагдчихдаг. Ингэснээр сургуульд ороод хичээлээ хийхгүй байх, уурлах, багшийнхаа үгийг авахгүй байх зэрэг асуудлууд үүсэх нь бий. Гэнэтийн энэхүү нөхцөл байдал нь хүүхдийг төөрөгдөлд оруулж алдаа гаргах вий гэсэн айдастай болгодог. Тиймээс багаас нь хариуцлага үүрэх чадварыг бага багаар хөгжүүлэх нь зүйтэй. Гэрийн ажил хийх гэдэг бол хамгийн анхны хариуцлага хүлээж буй үйл явц, үүний дараагаар цэцэрлэгт хүүхэд албан ёсны дүрэм журамтай анх удаа танилцдаг. Энэ хоёр шатыг давсан хүүхэд сургуулийн орчинд хариуцлагыг хурдан бөгөөд нээлттэй хүлээн авч чаддаг.
Бусад хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхгүй байх:
Дараагийн нэг анхаарах ёстой зүйл нь эцэг эхчүүд хүүхдээсээ гэрийн ажил хийх, гэрийн даалгавар хийх зэрэг үйлдлүүдэд хариуцлага хүлээлгээд бусад хүмүүстэй харилцах харилцааны чадварыг нь орхигдуулах нь бий. Таныг гунигтай үед хүүхэд тань юу хийдэг вэ? Ялангуяа орчин үед EQ буюу хүүхдийн сэтгэл хөдлөлийн ур чадвар чухал ач холбогдолтой бөгөөд бусдыг ойлгох, бусадтай харилцах харилцааны ур чадвар сайн хөгжих тусам амжилт гаргах магадлал нь нэмэгддэг. Тиймээс хүүхэд ээж аавынхаа сэтгэл хөдлөлийг ойлгодог, түүнд нь тохируулах харилцаж сурах хэрэгтэй. Ийнхүү бусдын өмнө хариуцлага хүлээж сурсанаар хүүхэд “Би” гэх үзэлтэй буюу өөртөө илүү төвлөрсөн бие хүн болж төлөвшихөөс сэргийлж чадна. Цаашлаад бусдыг ойлгох, баг хамт олонд дасан зохицох, өөрийгөө илэрхийлэх, харилцааг удирдах, бусдад нөлөөлөх чадваруудад суралцахад нь анхаарах хэрэгтэй.
БИД ЯАГААД АЛДАА ГАРГАДАГ ВЭ?
ЦААШИД ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?