Хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлын чадварыг үнэлцгээе
Нийтлэлч: Familycenter.mn

Техник технологийн хөгжихийн хэрээр цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болж байна.  Үүнийг дагаад цахим орчинд гэмт хэргийн гаралт ихсэж, ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

Техник технологийн хөгжихийн хэрээр цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болж байна.  Үүнийг дагаад цахим орчинд гэмт хэргийн гаралт ихсэж, ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

Өнөөгийн байдлаар, монгол хүүхдийн 92 хувь нь интернет хэрэглэж байгаа нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо юм. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ-/ аас “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд,  378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулан хийсэн байдаг.Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернет хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернет мэдэхгүй гэсний дийлэнх нь 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернет хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ.

Цахим ертөнцийн эерэг тал хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр , нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүч, мэдээллийг шуурхай дамжуулагч, цаг хугацааг хэмнэгч, сөрөг тал сэтгэн бодох чадвар муудах, мэдээллийн үнэн худлыг тодорхойлоход бэрхшээлтэй, амьд харилцааг хязгаарлагч, хувийн мэдээллийг нууцлах боломжгүй, цахим гэмт хэрэгт өртөх магадлал өндөр гэх мэт юм. Тиймээс та хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлын чадварыг үнэлж, www.safekids.com -оос боловсруулсан сорилыг хамтдаа ажиллаарай.  Сорилын асуултыг хүүхдээсээ асууж, хариулсных нь дараа зөв буруу хариултыг зааврын дагуу танилцуулаарай. Мөн сорилоо ажиллаж дууссаны дараа цахим орчны аюулгүй байдлын талаарх мэргэжилтний зөвлөгөөг зааж өгөөрэй.

Асуулт 1: Фэйсбүүк, инстаграмын хаягаар үеийн найз чинь холбогдож хувийн утасны дугаарыг чинь найрсгаар асуувал чи өгөх үү. Тэр их соёлтой, бас ухаантай, найрсаг хүүхэд юм байна. 

Хариулт: Тийм

Хэрвээ “тийм” гэсэн бол энэ хариулт “буруу” юм. Цахим орчинд хэнд ч нэр, хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллээ өгч болохгүй гэдгийг ойлгуулаарай. Ийм зүйл бодитоор болж, тэр хүүхдэд (хүнд) мэдээллээ өгөхийг хүсвэл эцэг эхдээ хэлж, аюултай эсэхийг ярилцаж хамтран шийдвэр гаргах боломжтой гэдгийг хүүхдэдээ хэлээрэй.

Хариулт: Үгүй

Хэрвээ “үгүй” гэсэн бол энэ хариулт “зөв” юм. Цахим орчинд хэнд ч нэр, хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллээ өгч болохгүй гэдгийг бататган хэлээрэй. Хэрэв ийм зүйл бодитоор болж, тэр хүүхдэд (хүнд)  мэдээллээ өгөхийг хүсвэл эцэг эхдээ хэлж, аюултай эсэхийг ярилцаж хамтран шийдвэр гаргах боломжтой гэдгийг хүүхдэдээ хэлээрэй.

Асуулт 2: Онлайнаар харилцдаг найз чинь чиний зургийг үзэхийг хүсч байвал чи явуулах уу?

 Хариулт: Тийм

Хэрвээ “тийм” гэсэн бол энэ хариулт “буруу” юм. Эцэг эхдээ шалгуулахгүйгээр, өөрийн ямар нэг зургийг бусдад битгий дамжуулаарай. Дэлгэцний цаана “найз”-ын чинь хаягаар өөр хэн ч орж байж болно. Бас тэр хүн хэдий итгэлтэй байлаа ч, цахим орчинд зарим мэдээлэл “санамсаргүй” байдлаар алдагдах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг ойлгуулаарай.        

Хариулт: Үгүй

Хэрвээ “үгүй” гэсэн бол энэ хариулт “зөв” юм. Хэдий зөв хариулсан ч гэсэн эцэг эхдээ шалгуулахгүйгээр, өөрийн ямар нэг зургийг бусдад битгий дамжуулаарай. Дэлгэцний цаана “найз”-ын чинь хаягаар өөр хэн ч орж байж болно. Бас тэр хүн хэдий итгэлтэй байлаа ч, цахим орчинд зарим мэдээлэл “санамсаргүй” байдлаар алдагдах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг ойлгуулаарай.

Асуулт 3: Интернет ашиглаж байх үедээ, ямар нэгэн байгууллагын сайт руу зочиллоо гэж бодъё. Чиний дуртай тоглоом, эсвэл онлайн худалдаа, номын клуб эсвэл бүжгийн сургалтын ч байж болно. Харин тус сайтад нэвтрэхийн тулд нэр, нас, хувийн хаяг, утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай. Сайтад  бүртгүүлэх үү?

Хариулт: Тийм

Хэрвээ “тийм” гэсэн бол энэ хариулт буруу юм. Байгууллагууд нь хуулийн дагуу 13-аас доош насны хүүхдээс хувийн мэдээллийг нь эцэг эхийн зөвшөөрөлгүй авах ёсгүй юм. Тиймээс хэзээ ч шууд бүртгэл битгий үүсгээрэй. Бүртгүүлж, нэвтрэхийг хүсвэл эцэг, эх асран хамгаалагчдаа мэдэгдээрэй.

Хариулт: Үгүй

Хэрвээ “үгүй” гэсэн бол энэ хариулт зөв юм. Байгууллагын сайтад бүртгүүлэхийг хүсвэл эцэг эхдээ мэдэгдээрэй.

Асуулт 4: Цахимаар хоорондоо холбогдож тоглож байх үед, эсвэл инстаграм, фэйсбүүк, тикток гэх мэт сүлжээнд хэн нэгэн зохисгүй үг хэллэгтэй, зүй бос контент нийтэлж, харилцан яриа үүсгэлээ гэж бодъё. Чи юу хийх ёстой вэ?

Хариулт: Хариу үйлдэл хийх

Таагүй сэтгэгдэл төрүүлж, таагүй мэдрэмж өгч байгаа аливаа агуулгад хэзээ ч битгий хариу өгөөрэй. Хэрэв чамд хараасан, гутаасан, доромжилсон ямар ч төрлийн зүй зохисгүй мессеж ирсэн бол энэ нь чиний буруу биш. Ийм тохиолдолд гэр бүлдээ мэдэгдсэнээр өөрийгөө хамгаалж чадна.

Хариулт: Тэднээс уучлал гуйхыг хүсэх

Таагүй сэтгэгдэл төрүүлж, таагүй мэдрэмж өгч байгаа аливаа агуулгад хэзээ ч битгий хариу өгөөрэй. Хэрэв чамд хараасан, гутаасан, доромжилсон ямар ч төрлийн зүй зохисгүй мэссеж ирсэн бол энэ нь чиний буруу биш. Ийм тохиолдолд гэр бүлдээ мэдэгдсэнээр өөрийгөө хамгаалж чадна.

Хариулт: Хариу өгөхгүй байх, насанд хүрсэн хүнд мэдэгдэх

Таагүй сэтгэгдэл төрүүлж, таагүй мэдрэмж өгч байгаа аливаа агуулгад хэзээ ч битгий хариу өгөөрэй. Хэрэв чамд хараасан, гутаасан, доромжилсон ямар ч төрлийн зүй зохисгүй мэссеж ирсэн бол энэ нь чиний буруу биш. Ийм тохиолдолд гэр бүлдээ мэдэгдсэнээр өөрийгөө хамгаалж чадна.

Асуулт 5: Хэрвээ чи найзынхаа эсвэл танилынхаа гэрт зочилсон бол гэртээ ашигладаг хэрэгслүүд, гэрийн интернет, гэрийн цахим хэрэглээний дүрмийг баримтлах уу, найзынхаа гэр бүлийнхийг баримтлах уу? (Та хүүхдийнхээ youtube, instagram, google account гэх мэт цахим хэрэглээг хянадаг, ашигладаг төхөөрөмжүүдийг хүүхдийн тохиргоонд оруулсан үед )

Хариулт: Гэр бүлийнхээ дүрмийг дагана

“Эцэг эхийнхээ дүрмийг дагана” гэж хариулсан бол зөв. Найзынхаа гэрт байгаа үед, нэмэлт дүрмүүдийг хэрэгжүүлж болно. Харин гэр бүлийнхээ дүрмийг орхигдуулж болохгүй.

Хариулт: Найзындаа байгаа учраас, найзынхыгаа дагана

 “Найзындаа байгаа учраас, найзынхыгаа дагана” гэж хариулсан бол буруу. Найзынхаа гэрт байгаа үед, нэмэлт дүрмүүдийг хэрэгжүүлж болно. Харин гэр бүлийнхээ дүрмийг орхигдуулж болохгүй. Гэр бүлийн дүрмийг үргэлж дагах ёстой.

Асуулт 6: Интернетийн үйлчилгээ үзүүлэгчээс таны нууц үгийг асууж, засах хэрэгтэй гэсэн тайлбар илгээлээ гэж бодъё. Жишээлбэл, банкнаас “та нууц үгээ энэ хаягаар орж солино уу” гэсэн зурвас ирлээ. Чи нууц үгээ солих уу?

Хариулт: Тийм

Хэрвээ “нууц үгүү өгнө эсвэл өөрчилнө” гэж хариулсан бол энэ нь буруу юм. Та өөрийн нууц үгийг бусдад дамжуулж болохгүй. Мөн интернетийн үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны дугаар мөн эсэхийг нягталж үзэх шаардлагатай. Албан ёсны үйлчилгээнүүд ихэнх тохиолдолд нууц үгийг авахыг шаардах, солихыг зөвлөдөггүй тул заавал нягтлах шаардлагатай.

Хариулт: Үгүй

Хэрвээ “нууц үгүү өгөхгүй эсвэл өөрчлөхгүй” гэж хариулсан бол энэ нь зөв юм. Та өөрийн нууц үгийг бусдад шууд дамжуулж болохгүй. Мөн интернетийн үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны дугаар мөн эсэхийг нягталж үзсэний дараа үйлдэл хийх хэрэгтэй. Албан ёсны үйлчилгээнүүд ихэнх тохиолдолд нууц үгийг авахыг шаардах, солихыг зөвлөдөггүй тул заавал нягтлах шаардлагатай.

Асуулт: 7 Онлайн сургалтын найз, цахим тоглоомын танил, интернетээр танилцсан хэн нэгэн танай гэрийн ойр байлаа гэж бодъё. Хамтдаа хичээлээ давтах, эсвэл хоббигоо ярих гэх мэтээр “уулзах”-ыг санал болговол яах вэ? Уулзах уу?

Хариулт: Тийм

Хэрвээ “тийм” гэж хариулсан бол буруу. Онлайнаар “уулзалт” товлох нь эрсдэлтэй. Тиймээс хэдий сайн таньдаг найз нөхөд, аюулгүй гэж үзэж буй хүн чинь байсан ч заавал эцэг эхдээ урьдчилан мэдэгдээрэй. Эцэг, эх асран хамгаалагч чинь уулзалтын үед дэргэд байхыг хүсвэл зөвшөөрөөрэй.

Хариулт: Үгүй

Хэрвээ “үгүй” гэж хариулсан бол зөв. Онлайнаар “уулзалт” товлох нь эрсдэлтэй. Тиймээс хэдий сайн таньдаг найз нөхөд, аюулгүй гэж үзэж буй хүн чинь байсан ч заавал эцэг эхдээ урьдчилан мэдэгдээрэй. Эцэг, эх асран хамгаалагч чинь уулзалтын үед дэргэд байхыг хүсвэл зөвшөөрөөрэй.

Эцэг, эх, асран хамгаалагч та дээрх сорилын асуултуудыг хүүхдүүдээсээ асууж, өөрийнх нь хариултыг сонссоны дараа зөв хариултыг танилцуулаарай. Мөн цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай дараах зөвлөгөөг баримтлаарай.

Таны хүүхдэд дараах шинж илэрвэл цахим орчинд дээрэлхүүлж магад хэмээн нягтлах шаардлагатай. Үүнд:

Технологиос татгалзах:

  • Интернет эсвэл гар утас ашиглаж байхдаа эсвэл ашиглаж дуусмагцаа сэтгэл санаа тогтворгүй болох
  • Интернет эсвэл гар утсаа мэдэгдэхүйц байдлаар шууд ашиглахаа болих

Сэтгэл хөдлөлийн зан байдал:

  • Улам няцамхай, ичимхий, бүрэг, тогтворгүй, ууртай, санаа зовомтгой, бухимдуу болох
  • Өөрийн цахим орчны талаар нууцлах эсвэл хамгаалах

Нийгмийн шинжтэй зан байдал

  • Ааш, зан байдлаа өөрчлөх, нойр эсвэл хоолондоо муудах, хар дарах
  • Урьд оролцох дуртай байсан сургуулийн үйл ажиллагаанаас холдох
  • Гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө зайгаа барих, хөндийрөх, найзаа солих,
  • Өөрийгөө гэмтээх
  • Амиа хорлох тухай эргэцүүлэх, бэлдэх эсвэл завдах

Академик шинжтэй зан байдал

  • Сургуульд явахгүй гэх
  •  Сургууль дээр асуудалд орох, хэрэг тарих
  • Дүн буурах, идэвх сулрах, гэртээ гол төлөв уурлахыг илүүд үзэх Богино зурвас, захиа авмагцаа уурлах, бухимдах
  • Компьютер, гар утасныхаа талаар ярихаас зайлсхийх

Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Файлуудаа нөөцөлж авах /Та өөрийн хэрэгтэй файлуудаа зөөврийн хатуу диск эсвэл Cloud үүлэн хадгалалтын системд нөөцөлж байх.
  • Үйлдлийн системийн шинэчлэлийг тогтмол хийх /Таны компьютер шинэчлэл хийгдээгүйгээс болж үйлдлийн системийн алдаа цоорхойгоор дамжин халдлагад өртөх боломжтой.
  • Вирусны эсрэг програм суулгах / Вирусны эсрэг програм хангамж болон галт ханаар компьютерыг хамгаалж тогтмол шинэчлэл хийж байх.
  • Хүчирхэг нууц үг үүсгэх /Хэрэглэгчид өөрийн цахим сүлжээний хаягнууддаа ижил болон энгийн амархан тайлагдах нууц үг хэрэглэхээс татгалзаж тоо, үсэг нийлсэн тэмдэгт ашиглах.
  • Нэвтрэх үеийн давхар нууцлалыг идэвхжүүлэх /цахим хаяг руу нэвтрэхийн тулд гар утас болон цахим шуудангийн хаягуудад давхар нууц дугаар илгээж баталгаажуулах тохиргоог идэвхжүүлэх
  • Сэргээх асуулт, хариулт таамаглашгүй байдлаар бөглөх /цахим хаягийн сэргээх асуулт, хариултыг зөв сонгож хариулах.
  • Үнэгүй Wifi интернет ашигласан тохиолдолд онлайн данс болон цахим шуудангийн хаягруу нэвтрэхээс татгалзах.
  • Олон нийтийн цахим сүлжээг зохистой хэрэглэх /Цахим хувийн мэдээллийг найз болон гэр бүлийнхэндээ харагдах тохиргоог хийж, өөрийн нууц үгтэй холбоотой мэдээллийг хэзээ ч бүү оруул.
  • Хувийн мэдээллээ хэнд ч бүү өг /хуурамч веб сайт, мэйл хаягуудад өөрийн цахим хаягийн мэдээллийг өгснөөр та болон бусад хэрэглэгчид хохирогч болох эрсдэлтэй.
  • Интернет дансны гүйлгээг тогтмол шалгаж байх /Хэрвээ хэн нэгэн таны интернет дансыг ашиглаж, мөнгө авсан бол тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
  • Ирж буй цахим шуудангийн эх сурвалж бодит эсэхийг нягталж, дуурайлгаж хуурамчаар үйлдсэн цахим шууданг таних.

Эх сурвалж: www.connectsafely.org , www.safekids.com Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн яам, Эрх зүйн цахим хөтөч