Дэлхий нийтээр 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 10 буюу хүний эрхийн өдөр хүртэл “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-аар давлагаалдаг билээ.
1991 оноос хойш дэлхий нийтээр уламжлал болгон жил бүр байгуулагдаж буй тус аян энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор зохион байгуулагдаж хүмүүст өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа ЖСХ-ийн эсрэг зогсож, манлайлан оролцох орон зай боломжийг бүрдүүлэхийг зорьсон.
“Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” нь Канад Улсын Гадаад Хэргийн яамны санхүүжүүлтээр 2019 оны 1 дүгээр сар- 2022 оны 9 дүгээр сар хүртэл хэрэгжиж байгаа билээ. Энэ удаад бид Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Катерин Ивкофтой тус төслийн үр өгөөж болоод жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд Канад улсын сайн туршлагын талаар ярилцлаа.
-Канад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд юу, юу багтдаг вэ. Яагаад жендэрийн асуудалд онцгой ач холбогдол өгч, энэ чиглэлд бусад улс орнуудад туслалцаа үзүүлдэг вэ?
-Канад Улсын хөгжлийн хамтын ажиллагаа нь ядуурлыг бууруулж, илүү амгалан, хүртээмжтэй, цэцэглэн хөгжсөн ертөнцийг бий болгохыг эрмэлздэг. Энэхүү зорилгод хүрэх хамгийн үр дүнтэй арга бол жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх явдал гэж Канад Улс үздэг. Канад бол хөгжлийн тусламжаараа дэлхийн хамгийн том хандивлагчдын нэг (2019 болон 2020 онд 8 дугаар байранд жагссан).
Канадын олон улсын хөгжлийн тусламжийн дийлэнхийг Канадын Гадаад хэргийн яам хэрэгжүүлж, голлох үүрэгтэй ажилладаг. 2019 онд Канад нь 2.6 тэрбум ам.долларын тусламжийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт байгууллагуудад үзүүлсэн. Мөн 1 тэрбум ам.долларын тусламжийг НҮБ-ын системд, дийлэнхийг Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт олгосон. Канад нь мөн дэлхийн өнцөг булан бүрт ажилдаг иргэний нийгмийн байгууллагуудад (ИНБ) хөгжлийн тусламж, дэмжлэг үзүүлдэг. Зөвхөн 2019 онд л гэхэд нийт 886 сая гаруй ам. долларыг иргэний нийгэмд олгосон.
Феминист олон улсын тусламжийн бодлогынхоо хүрээнд Канад Улс дараах зургаан чиглэлийг эн тэргүүнд тавьж ажиллаж байна: 1) жендэрийн эрх тэгш байдал ба охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх; 2) хүний эрхэм чанар (эрүүл мэнд, хүнс тэжээл, боловсрол, жендэрийн мэдрэмжтэй хүмүүнлэгийн үйл ажиллагаа); 3) хүн бүрт өгөөжтэй хөгжил дэвшил; 4) байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх арга хэмжээ; 5) хүртээмжтэй засаглал; 6) энх тайван ба аюулгүй байдал. Эл бодлого нь ядуурал, тэгш бус байдал, зөрчилдөөнтэй нийгэмд амьдарч буй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангахад тусалж, охид эмэгтэйчүүдийн амьдралд тогтвортой өөрчлөлтийг бий болгох бодит боломжуудыг санал болгохыг эрмэлздэг.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эхний жил, 2020 онд Канад Улс түнш орнуудад КОВИД-19-ийн эсрэг ажлыг дэмжих зорилгоор 293 сая ам.долларын тусламж үзүүлсэн ба үүний 125 сая ам.доллар нь эрүүл мэндийн салбарт чиглэсэн байна.
-Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэднийг ядуурлаас гаргах, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд Канад улс ямар бодлого баримталдаг вэ? Эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн эрх тэгш байдал нь яагаад улс орны хөгжил, нийгмийн сайн сайханд байдалд онцгой ач холбогдолтой байдаг вэ?
-Жендэрийн эрх тэгш байдал нь аливаа улс орны урт хугацааны эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшил, улс төр, нийгэм, соёл болон эдийн засгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлж, эдийн засгийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг адил тэгш үнэлдэг нийгэм илүү аюулгүй, эрүүл байдаг. Жендэрийн эрх тэгш байдал бол хүний эрх. Канад Улс нь жендэрийн эрх тэгш байдал, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд бат итгэдэг ба энэ итгэл нь Канадын Феминист олон улсын тусламжийн бодлогын гол цөм болдог. Эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын амьдралд оролцох боломжийг хүн бүрт эрх тэгш, жендэр харгалзахгүйгээр олгох нь бүх хүний хөгжил, аюулгүй байдлыг хангах хамгийн сайн арга зам гэж энэхүү бодлого итгэдэг. Энэ нь Монголд ч, Канадад ч адилхан үнэн юм.
Канадын хөгжлийн тусламжийн гол цөм нь жендэрийн эрх тэгш байдал, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх явдал гэж би өмнө дурдсан. Ингэхдээ бид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх; орон нутгийн эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага, хөдөлгөөнийг дэмжих; засгийн газарт төрийн бодлого, үйлчилгээгээ сайжруулахад анхаардаг. 2019 онд Канадын хоёр талын хөгжлийн нийт тусламжийн 90 гаруй хувийг жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх үндсэн, эсхүл чухал зорилт бүхий төслүүдэд олгосон. Энэ нь ЭЗХАХБ-ын орнуудын дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Ингэснээр Канад Улс нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тусламж үзүүлдэг хоёр дахь том санхүүжүүлэгч болж байна (Исланд Улсын ард). Жендэрт чиглэсэн санхүүжилтийн дийлэнх нь хүмүүнлэгийн тусламж, мөн эрүүл мэнд, тэр дундаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах чиглэлд зориулагддаг. Канадын засгийн газраас түнш орнууддаа жендэрийн мэдрэмжтэй бодлого, үйлчилгээг хэрэгжүүлэхэд нь туслах амлалтын хүрээнд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудад нийт санхүүжилтийн 13% хувийг зориулж байна.
Канадын хөгжлийн тусламж, санаачлага бүрийг тухайн улсын жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад хэрхэн нөлөөлөх вэ гэж шалгаж үнэлдэг. Манай хөгжлийн хөтөлбөрийн дийлэнх нь эл шалгуурыг хангадаг.
-"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь" (2019-2022) төслийг дэмжин санхүүжүүлж буйгаас гадна охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд Канад услын засгийн газраас өөр ямар төслүүдийг санхүүжүүлж байгаа вэ?
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн талаар би дурдсан. Энэ төслийг Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) хэрэгжүүлдэг. Төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогсдод, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд шүүхийг хүртээмжтэй болгож, эрхээ эдлэн, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг нөлөөлөлд идэвхтэй оролцоход туслан дэмжих замаар тэднийг эрх мэдэлжүүлэхийг зорино. Энэ төслөөс гадна Канадын санхүүжилттэй Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь төслийг АНУ-ийн Азийн Сан хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь эмэгтэйчүүдийн үзэл, дуу хоолойг бодлогын түвшинд хүргэж, бодлого, хөтөлбөрийг тэдэнд ээлтэй болгохын тулд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулж, тэдний эвсэл, сүлжээг бэхжүүлж, ажлын стратеги, төлөвлөлтийг сайжруулна. Эдгээр арга замаар эмэгтэйчүүдийн оролцоог сааруулдаг хүнд суртлын саад тотгорыг арилгах санаачлага, хүчин чармайлтыг төслөөс дэмжинэ. Өнгөрсөн жилд КОВИД-19 цар тахлын бий болгосон бэрхшээлүүдийг даван туулахад зориулсан тэтгэлгийг бизнес эрхлэгч 50 эмэгтэйд олголоо. Төсөл нь мөн үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх үүднээс КОВИД-19-с жижиг, дунд, бичил бизнесүүдэд гарсан үр дагаварын үнэлгээ хийсэн болно.
Канадын санхүүжилттэй бүх төсөл жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг эрхийг хангахад анхаардаг. Дээрх хоёр төслөөс гадна төслийн хүрээндээ жендэрийн зорилттой хоёр өөр төсөл хэрэгжиж байна. НҮБХХ-н хэрэгжүүлдэг “Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх” төсөл нь Монголын төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэ төсөл нь төрийн эмэгтэй албан хаагчдын мэргэжлийн болон манлайллыг үүрэг ролийг ахиулах, мөн тэдний ажлын орчныг дарамт, хүчирхийллээс ангид, эрх тэгш, шудрага, ээлтэй болгох чиглэлээр Хүний Эрхийн Үндэсний хамтран ажиллаж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг төрийн албаны дээд шатанд хангаж, дэлхийд тэргшшлсэн Канадын туршлагаас төсөл санаа авч ажилдаг. “Институцийн өөрчлөлтийн замаар эрдсийн менежментийг сайжруулах (MERIT) нь төслийг Канадын CESO хэрэгжүүлдэг. МЕРИТ төсөл нь Монголын уул уурхайн салбарын тогтвортой өсгөх бодлогыг оновчтой, ил тод, жендэрийн мэдрэмжтэй, нийгмийн болон байгаль орчны үүднээс хариуцлагатай хэрэгжүүлэхэд Монголын төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэдэг. Төсөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг орон нутгийн зах зээл, уул уурхайн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд холбох, мөн орон нутгийн захиргаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажилдаг. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн талаар би дурдсан. Энэ төслийг Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) хэрэгжүүлдэг. Төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогсдод, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд шүүхийг хүртээмжтэй болгож, эрхээ эдлэн, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг нөлөөлөлд идэвхтэй оролцоход туслан дэмжих замаар тэднийг эрх мэдэлжүүлэхийг зорино. Энэ төслөөс гадна Канадын санхүүжилттэй Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь төслийг АНУ-ийн Азийн Сан хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь эмэгтэйчүүдийн үзэл, дуу хоолойг бодлогын түвшинд хүргэж, бодлого, хөтөлбөрийг тэдэнд ээлтэй болгохын тулд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулж, тэдний эвсэл, сүлжээг бэхжүүлж, ажлын стратеги, төлөвлөлтийг сайжруулна. Эдгээр арга замаар эмэгтэйчүүдийн оролцоог сааруулдаг хүнд суртлын саад тотгорыг зайлуулах санаачлага, хүчин чармайлтыг төслөөс дэмжинэ. Өнгөрсөн жилд КОВИД-19 цар тахлын бэрхшээлүүдийг даван туулахад зориулсан тэтгэлгийг бизнес эрхлэгч 50 эмэгтэйд олголоо. Төсөл нь мөн үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх үүднээс КОВИД-19-с жижиг, дунд, бичил бизнесүүдэд гарсан үр дагаварын үнэлгээ хийсэн болно.
Канадын санхүүжилттэй бүх төсөл жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг эрхийг хангахад анхаардаг. Дээрх хоёр төслөөс гадна төслийн хүрээндээ жендэрийн зорилттой хоёр өөр төсөл хэрэгжиж байна. НҮБХХ-н хэрэгжүүлдэг “Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх” төсөл нь Монголын төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэ төсөл нь төрийн эмэгтэй албан хаагчдын мэргэжлийн болон манлайллыг үүрэг ролийг ахиулах, мөн тэдний ажлын орчныг дарамт, хүчирхийллээс ангид, эрх тэгш, шудрага, ээлтэй болгох чиглэлээр Хүний Эрхийн Үндэсний Комисстэй хамтран ажиллаж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг төрийн албаны дээд шатанд хангаж, дэлхийд тэргүүлэх Канадын туршлагаас санаа авч ажилдаг. “Институцийн өөрчлөлтийн замаар эрдсийн менежментийг сайжруулах (MERIT) нь төслийг Канадын CESO хэрэгжүүлдэг. МЕРИТ төсөл нь Монголын уул уурхайн салбарын тогтвортой өсгөх бодлогыг оновчтой, ил тод, жендэрийн мэдрэмжтэй, нийгмийн болон байгаль орчны үүднээс хариуцлагатай хэрэгжүүлэхэд Монголын төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэдэг. Төсөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг орон нутгийн зах зээл, уул уурхайн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд холбох, мөн орон нутгийн захиргаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажилдаг.
-Канадын засгийн газрын санхүүжилттэйгээр ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2019-2022) төслийн ач холбогдол, гарах үр дүнг та юу гэж харж байна вэ?
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл нь 2016 онд батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тууштай ажиллаж, 1996 онд батлагдсан хуулийг шинэчилэн найруулж, сайжруулсан. Монгол Улсын Их Хурал мөн 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталж, ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулганд тусгаж саяхан батлаад байна. Үндэсний эдгээр санаачлагыг дэмжих нь маш чухал. ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй энэ төсөл нь шудрага шүүхийг охид эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгож, эрхээ эдлэхэд нь туслах замаар тэднийг эрх мэдэлжүүлэх зорилготой юм. Төсөл нь мөн бие даасан иргэний нийгмийн байгууллагууд, нэн ялангуяа улс орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн бүлгүүдийг бэхжүүлэх, улмаар чадавхижсан эмэгтэйчүүд бие биетэйгээ хамтарч жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлнэ.
Эрүүл гэр бүлд охид, эмэгтэйчүүд цэцэглэн хөгжиж, агуу зүйлийг бүтээж чаддаг. Энэ бол төслийн хүрээнд байгуулсан Familycenter.mn вебсайтын зорилго юм. Тус вебсайт нь олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааг сайжруулах, гэр бүл дэх жендэрийн эрх тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой “мэдээлэл, зөвлөгөө, тусламж” үзүүлэх нэгдсэн эх сурвалж бүхий платформ болно хэмээн найдаж байна. Familycenter.mn вебсайт нь жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг өөрийн эрхийнхээ төлөө тэмцэх мэдлэг, арга хэрэгслээр хангаж, нийгэмд хариуцлага тооцхыг шаардах, эргэн тойрондоо өөрчлөлтийг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү эрх мэдэлжүүлэх нь шударга ёсны соёлыг бий болгож, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд чухал үүрэгтэй байдаг. Канад Улсад мөн адил 2018 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар мэдлэг олгох ижил төстэй нэгдсэн цахим платформ бий.
-Олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Канад улсад хэрэгжсэн онцлох кампанит ажил, төслүүдийн талаар дурдвал. Эдгээрээс бид юуг суралцаж, ямар арга туршлагыг хэрэгжүүлж болох вэ?
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь Канад Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл юм. Канадын засгийн газар 2017 онд анхныхаа Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, тэмцэх стратеги” ээ “Цаг нь ирлээ” лозунгтай батлан гаргасан билээ. Энэ стратегийн хүрээн дэх аливаа ажил, арга хэмжээ нь нийгмийн хэм хэмжээг өөрчлөх, хандлага, зан үйлийг засахад чиглэж, нийгэм, эрүүл мэнд, шудрага ёсны үйлчилгээг сайжруулж, нотолгоонд суурилсан, олон ялгаатай бүлгийн өвөрмөц замнал, туршлага, хэрэгцээг тооцсон бодлого, хөтөлбөрийг дэмждэг болно.
Энэхүү стратеги нь Канад Улсын Засгийн газарт нийтэд нь хамаарна. Мөн стратегийн хүрээнд бид Гэр бүл цуцлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хохирогчийн аюулгүй байдлыг сайжруулах, гэмт хэрэг үйлдэгчийн эрүүгийн хариуцлагыг чангатгах зэргээр хуулиудаа шинэчлэн сайжруулсан. Канад Улс мөн төрийн албан хаагчийн ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг бэхжүүлэх заалтуудыг Хөдөлмөрийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Канадад мөн жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэгийн цогц нэгдсэн цахим платформ ажилладаг. Энэхүү платформ нь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл, нотлох болон тоон баримт бүхий судалгаа, холбооны болон мужийн түвшинд хэрэгжүүлсэн санал санаачлагуудыг нэгтгэдэг төдийгүй жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдолд тусламж, үйлчилгээний лавлагаа өгдөг. Бид Монголд ижил төстэй вэбсайт платформыг дэмжин ажиллаж байгаад баяртай байна.
Олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Канад Улс мөн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Юуны өмнө, би хууль зүйн клиник төвүүдийг дурдмаар байна. Олон нийтэд түшиглэсэн үйлчилгээг үзүүлэх нь хэрэгцээтэй газарт хүрч үйлчлэх хамгийн үр дүнтэй механизмуудын нэг юм. ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Дотоод Хэргийн Их Сургуулийн дэргэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газартай хамтран гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх Хууль зүйн клиник сургалтын төвийг байгуулсанд баяртай байна.
Канадын Бритиш Колумбиа мужид гэхэд л гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дэмждэг 70 орчим олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний алба байдаг. Бас цагдаагийн ажиллуулдаг 90 гаруй хохирогчийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх алба, 100 гаруй хөтөлбөр байдаг. Бритиш Колумбиа муж нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох шинэлэг аргуудыг туршиж байна. Энэ нь цагдаа, эрүүгийн шүүх, мужийн захиргаа болон төрийн бус байгууллагуудын бүрэн хэмжээний хамтын ажиллагаа юм. Энэхүү аргачлалыг 2014 онд бид тус мужид айлчилсан Монгол Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоо хэргийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулсан нь Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж найдаж байна. Тус туршлага судлах айлчлалаас авсан гол зүйл бол холбогдох бүх талуудтай чухал мэдээллээ бүрэн солилцож, ойр хамтран ажиллах нь хамгийн өндөр үр дүнд хүрдэг туршлага байсан.
Өөр нэгэн гайхалтай жишээ бол Бритиш Колумбын Хүчирхийллийг Таслан Зогсоох Нийгэмлэг болон Канадын Бритиш Колумбиа Арслангууд хөлбөмбөгийн клубээс зохион байгуулсан "Хөндлөнгийн ажиглагчаас илүү бай" нэртэй кампанит ажил юм. Тус кампанит ажил 20 гаруй жилийн туршид хөлбөмбөгийн нэрт аваргууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчихэд уриалан дуу хоолойгоо өргөж, бусад эрэгтэйчүүдэд, нэн ялангуяа бага насны хөвгүүдэд үлгэр дуурайл болсон нь үнэхээр сэтгэл хөдлөм саначлага билээ.
Канадын Хатан хааны морьт цагдаагийн газар нь улс орон даяар гэмт хэргийн хохирогчид шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэхийн тулд хохирогчид үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Ингэж хохирогчид цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэх нь хохирогчид учрах хор уршгийг бууруулахаас гадна давхар хохирохоос сэргийлэх ач холбогдолтой. Тус хариу арга хэмжээ нь хохирогч болон түүний гэр бүлд гэмт хэргийн, түүний хор хөнөөлийг бууруулж, эргэж хэвийн байдалд ороход нь тусалдаг байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.