Гэр бүлийнхээ аз жаргалтай харилцааг хадгалах 6 арга
Нийтлэлч: Familycenter.mn

2008 онд АНУ-д хийгдсэн 1960 болон 2008 оны насанд хүрэгчдийн амьдралын хэв маягийг харьцуулсан судалгаагаар гэрлэсэн хосын тоо 72-52 хувь болж 20 хувиар буурсан бол бэлэвсэн хүмүүсийн тоо 7-9 хувь болж болж өсжээ.

Үүнээс гадна салсан хүмүүсийн тоо 1960 онд 5 хувь байсан бол 2008 онд бараг гурав дахин их буюу 14 хувь болж, огт гэрлэж байгаагүй хүмүүсийн тоо 14 хувиас хоёр дахин өсөж 27 болсон статистик тоо баримт байна. 

Тэгвэл гэр бүл салалтын тоо өссөн байгаагын нэг шалтгаан аз жаргалтай гэр бүлийг бий болгож байгаа хүчин зүйлс нь юу болох талаарх хүмүүсийн мэлдэг, нэгдсэн ойлголт, асуудыг шийдвэрлэх, зөвшилцөх чадвар дутмаг байгаагаас үүддэг. 

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр гэр бүл гэх хамгийн үнэт зүйлээ хадгалж эв найрамдалтай, аз жаргалтай харилцааг бий болгох, хадгалах талаарх зөвлөгөө, мэдээллийг хуваалцаж байна.

 

•       Гэр бүлийн уриа 

Та хостойгоо сайтар ярилцаад, танай гэр бүлийн үнэт зүйл, гэр бүлийн уриагаа зохиож, цаасан дээр бичээд гэрийнхээ аль нэг хэсэгт байнга харахаар нааж өдөр болгон биедээ хэлж, эсвэл өөртөө сануулж заншаарай.  Энэ нь  танай гэр бүлийг аз жаргалтай байлгахад юу хамгийн чухал болохыг сануулах ач холбогдолтой.

Жишээ нь: “Ямагт хайр энхрийллийг сонгоно” эсвэл “Намайг чамд хайртай гэдгийг үргэлж санаж байгаарай” , “Бие биенээ үргэлж хүндэлж, хайрлана” гэх мэт сайхан мэдрэмжийг өгөх, таныг чин сэтгэлээсээ хайрлах, ойлгох гэсэн хүмүүс байгааг сануулах урам зориг, итгэлийг өгөх үгсийг сонгож бичээрэй.Энэ нь хосуудад гэр бүлдээ цаг гаргах, бие биенээ хүндлэх, ойлгох, гэр бүлийн үнэт зүйлээ эрхэмлэхийг үргэлж сануулна.

•       Гэр бүлийн соёлыг бий болго

Бид ажил хэргийн ертөнцөд байгууллагын соёл гэдэг үгтэй алхам тутамдаа таардаг. Энэ нь танай байгууллагад мөрдөгддөг, бичигдээгүй хууль юм. Жишээ нь: Хоорондоо хүндэтгэлтэй харилцах, цаг баримтлах, ажлын цагаар тамхи татахгүй байх, цайны цагаараа хамт хооллох, хэн нэгний төрсөн өдрөөр нь бэлэг өгөх, хамт оройн хоол идэх гэх мэт. Яг үүнтэй адил та гэр бүлийн гишүүдийн бүгдийн оролцоотой эерэг харилцааг дэмжсэн гэр бүлийн соёлыг бүрдүүлэхийг чухалчлаарай. Энэ гэр бүлийн харилцаа, уур амьсгалыг сайжруулаад зогсохгүй, таны хүүхдийн хүмүүжил, харилцаа, хандлагад эерэгээр нөлөөлөх болно. Жишээ нь: Өглөө бие биентэйгээ заавал мэндлэх, бие биенийхээ хийсэн ажлыг хүндэтгэх, хийсэн зүйлд нь заавал талархах, бурууг хийсэн бол уучлал гуйх, хүүхдийнхээ дэргэд маргахгүй байх, бүтэн сайн өдрийг зөвхөн гэр бүлдийн өдөр болгох зэрэг хүссэн зүйлээ хамтдаа хийх, оруулж болно. 

•       Долоо хонгийн 1 өдөр гэр бүлийн өдөр

Гэр бүлээрээ цуглран өдөр бүр оройн хоол хамт идэн, инээж, хөгжилдөж, илэн далангүй ярилцах зав тэр бүр бидэнд байдаггүй. Бэлтгэл сургуулилт, хичээл, ажил орой тардаг, хийх зүйл ихтэй эсвэл ээлжиийн ажилтай гээд шалтаг мундахгүй. Тиймээс долоо хоногийн аль нэг өдрийг заавал гэр бүлийн өдөр болгож, хайртай хүмүүстээ чанартай цаг гаргаж хэвшээрэй. Энэ нь танай гэр бүлийг ойртуулж, харилцааг бэхжүүлж, илүү нээлттэй, аз жаргалтай гэр бүл болоход маш том нөлөө үзүүлнэ. Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бол гэр бүлийн өдрөөр юу хийх талаар тэдний саналыг асуугаарай. Учир нь тэд аливаа зүйлээс  амархан уйддаг,харин бага насны хүүхдүүдийг баярлуулахад тийм ч хэцүү биш шүү дээ. 

•       Нам дуу: Аз жаргалтай эцэг эх, аз жаргалтай хүүхдүүд

Хэзээ ч битгий хүүхдүүдийнхээ дэргэд хоорондоо муудалцаж, сөрөг үгсийг бүү хэлээрэй. Яагаад гэвэл ялангуяа бага насны хүүхдэд толин мэдрэлийн эс буюу даган дуурайх мэдрэлийн эс үүнийг шууд хүртэж, хүлээж авч, даган дуурайдаг байна. Хэрвээ хүүхдүүд тань санамсаргүйгээр та хоёрын маргалдаж байхыг тань харсан бол тэднээс уучлал хүсэж, эвлэрснээ харуулж, бүх зүйл хэвийн болсныг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Гэр бүлийн орчин хамгийн аюулгүй, тайван, инээд хөөрөөр халгиж, халуун дулаан уур амьсгалтай байх ёстой. Та хүүдүүдээ дүрэм журамтай, сахилга баттай байлгаж буруу зүйл хийсэн тохиолдол шийтгэж болох ч хэзээ ч тэдэн рүү дуугаа өндөрсгөу орилж, зандарч хяналтаа алдаж болохгүй. Ийм үйлдэл танай гэр бүлийн тайван байдлыг алдагдуулж, айдас, хүчирхийлэл бүхий орчин болгож хувиргана.

•       Түүхээ хуваалц

Нээлттэй харилцаа бол аз жаргалтай гэр бүлийн бас нэгэн түлхүүр. Хэрвээ та хүүхдийнхээ ертөнцөөр аялж юу бодож, юу хүсэж явдгийг мэдэхийг хүсвэл өөрийнхөө түүх, дурсамжаа, юу тохиолдсоныг хуваалц. Таныг гэртээ гундуу орж ирээд уйтгартай царай гаргаж зурагт үзээд суучихвал, хүүхдэд тань лав таатай сэтгэгдэл төрөхгүй нь ойлгомжтой. Тэд таныг юунд гунигласан, юунд бухимдсаныг гайхаж өөрийгөө үүнд буруутай мэтээр ойлгодог.

Тиймээс маш энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Орой бүр гэр бүлийнхэнтэйгээ уулзаад  өнөөдөр өөрт тань тохиолдсон сонирхолтой зүйлс эсвэл өмнө нь юу болж байсан гээд  түүхээсээ түүхээс хуваалцаарай.  Дараан харин эхнэр, хүүхдээсээ өнөөдөр тэдэнд юу тохиолдсон, ямар мэдрэмж төрсөн гээд тэдний түүхийг яриулж, сонсоорой.

•       Бие биенээ түшиж, тусалж, дэмж

Ихэнх хүмүүсийн бодол би өдөржингөө ажилсан, ядарч байна орой гэртээ очоод юу ч хийлгүй зурагтаа үзээд амрах ёстой, хэн ч надад саад болох ёсгүй гэж боох нь бий. Гэтэл таны хайртай хань ч мөн адил гэр орон хүүхдүүдээ асрах гээд таниас ч дутахааргүй ихийг хийж ядарч байгаа. Тиймд та гэртээ ирээд ханьдаа тусалж энэ бүхнийг хийж өгсөнд нь талархлаа илэрхийлж байгаарай. Үүнээс гадна хүүхдүүдийнхээ ойлгохгүй байгаа хичээл болон бусад танин мэдэхүйн мэдлэгээ тэлэхэд нь тусалж цаг гаргаарай. Түүнчлэн хэрэв та настай аав ээжтэйгээ амьдардаг бол тэдэнд ч гэсэн хэдэн хором зарцуулж халуун дотно яриа өрнүүлээрэй. 

Төгсгөлд нь аз жаргалтай амьдралын эхлэл аз жаргалтай гэр бүлийн харилцаа юм. Үүнийг бий болгохын тулд та бүгдээс хичээл зүтгэл, тэвчээр шаардахыг анхаараарай. Ингээд уншигч танд эрүүл эерэг, аз жаргалтай харилцаатай гэр бүлийн харилцаагаа цогцлоохыг хүсье. 

Эх сурвалж: 

Сэтгэл зүйч Д.Лхамсүрэн