Хүүхдийн цөхрөл итгэл алдралыг үнэлэх уг сорилыг Алан Ф.Каздин боловсруулсан. 17 даалгавар бүхий энэхүү аргачлал нь сэтгэл гутрал болон амиа хорлох бодол санаатай нийцэх хамаарал болох цөхрөл, итгэл алдралыг үнэлэх зориулалттай. Цөхрөл итгэл алдрал нь өөрийн болон өөрийн ирээдүйн талаарх сөрөг хүлээлтийг хэлнэ. Энэхүү сорилыг 7 болон түүнээс дээш насны хүүхэд дээр хэрэгжүүлэх боломжтой.
Хүүхдэд өгөх зөвлөгөө: Өгүүлбэр тус бүрийг хүүхдэд уншиж өгнө гэдгийг тайлбарлаарай. Тухайн өгүүлбэр түүний хувьд үнэн эсвэл худал болохыг хариулахыг зөвлөөрэй. Харин өгүүлбэр нь хүүхдийн мэдэрч байгаатай нийцэхгүй бол надад тохирохгүй байна эсвэл худал гэж хариулна. Буруу эсвэл зөв гэсэн хариулт байхгүй гэдгийг хүүхдэдээ хэлээрэй.
Сорилын хариу: Асуултуудад “үнэн” эсвэл “худал” гэсэн хариулт өгнө. “Үнэн” гэсэн хариултын түлхүүр нь 2,8,9, 10,12,13,14,15,17. Үлдсэн даалгавар нь “худал” гэсэн түлхүүртэй. 1 оноогоор үнэлнэ. Түлхүүртэй тохирсон хариултын нийлбэр нь ерөнхий оноо болох бөгөөд 0-17 хүртэл хэлбэлзэнэ. Өндөр оноо нь цөхрөл, итгэл алдрал өндөр болохыг илэрхийлдэг. Хэрвээ сорилын хариу 8 болон түүнээс дээш оноотой гарч байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчийн зөвлөгөө, туслалцааг #Familycentermn-ээс үнэ төлбөргүй авах боломжтой.
Сорилын асуулт:
№ |
Асуулт |
Үнэн |
Худал |
1 |
Бүх зүйл илүү сайн болно гэж боддог учраас би хурдхан том болмоор байна |
0 оноо |
1 оноо |
2 |
Би асуудлыг өөртөө сайнаар болгож чадахгүй учраас бууж өгөхөд бэлэн байна |
1 оноо |
0 оноо |
3 |
Бүх зүйл муу явагдахад үргэлж ийм муу байхгүй байна гэдгийг би мэднэ |
0 оноо |
1 оноо |
4 |
Том болоход миний амьдрал ямар байх талаар би төсөөлж байна |
0 оноо |
1 оноо |
5 |
Хийхийг хүссэн зүйлээ хийж дуусгахад надад хангалттай хугацаа бий |
0 оноо |
1 оноо |
6 |
Санаа зовоосон зүйлээ нэгэн өдөр би сайн хийх болно |
0 оноо |
1 оноо |
7 |
Ихэнх хүүхдийг бодвол би амьдралдаа олон сайхан зүйлтэй |
0 оноо |
1 оноо |
8 |
Надад аз тохиодоггүй, том болоод ч азтай болно гэж бодох шалтгаан надад байхгүй |
1 оноо |
0 оноо |
9 |
Миний өмнө байгаа бүх зүйл сайн биш, харин муу зүйл. |
1 оноо |
0 оноо |
10 |
Би хүссэн зүйлээ авч чадна гэдэгтээ итгэдэггүй |
1 оноо |
0 оноо |
11 |
Том болсны дараа би одоо байгаагаасаа илүү аү жаргалтай байх болно гэж боддог |
0 оноо |
1 оноо |
12 |
Миний хүссэнээр асуудлууд явагддаггүй |
1 оноо |
0 оноо |
13 |
Би хүссэн зүйлээ хэзээ ч авч чаддаггүй учраас ямар нэг зүйл хүсэх нь утгагүй |
1 оноо |
0 оноо |
14 |
Том болсны дараа хөгжилтэй сайхан байна гэж би бодохгүй байна |
1 оноо |
0 оноо |
15 |
Маргаашийн өдөр тодорхой биш байдаг нь намайг төөрөгдүүлдэг |
1 оноо |
0 оноо |
16 |
Надад муу үеэс илүү сайн цаг ирэх болно |
0 оноо |
1 оноо |
17 |
Би тэртэй тэргүй авч чадахгүй учраас хүссэн зүйлээ авах гэж оролдох хэрэггүй |
1 оноо |
0 оноо |
Эх сурвалж: Клиник практикт хэрэглэх аргачлалууд, УБ 2017