Харилцаа нь өдөр тутмын энгийн зүйл мэт боловч хүний сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлдөг.
Амжилттай гэрлэлтийг бүтээхийн тулд хосууд бие биеэ илүү танин мэдэж, хүлээн зөвшөөрч, харилцааны зөв загвартай байх хэрэгтэй болдог. Учир нь харилцааны бүхий л төрлүүдээс хамгийн ярвигтай, нарийн мэдрэмж шаарддаг харилцаа бол яах аргагүй ХОСЫН ХАРИЛЦАА юм. Тиймээс хосын харилцааны онцлог нь хүнээс харилцаандаа илүү бүтээлч байхыг шаарддаг.
Гэтэл хосууд нэлээн хэдэн жил хамт амьдарсан боловч биe биeнээ тийм ч сайн ойлгон, танин мэдэж, хүлээн зөвшөөрч чадаагүй байдаг. Харилцан биеэ хүлээн зөвшөөрөөгүй байдал нь хосын харилцаанд сөрөг нөлөөлж байдаг бөгөөд биеэ буруутгах, үл хүндэтгэх, тааламжгүй харилцааны суурь болдог.
Хэрхэн, яаж, үр дүнтэй, зөв ярилцах аргаа олдоггүй. Өөрөөр хэлбэл “Миний зөв, чиний буруу” гэх буруу байдлаар ярилцах нь элбэг. Хосын харилцаа нь хоёр хүний оролцоонд тулгуурладаг учраас зуун хувь нэг талын зөв бас буруу байх боломжгүй билээ. Ямар нэг асуудал хосын харилцаанд үүссэн бол хэн хэнийх нь эерэг, сөрөг оролцоо тодорхой түвшинд байдаг.
Хосууд биеэ илүү танин мэдэж, харилцаагаа эерэг байлгахын тулд сэтгэл санаа, мэдрэмж, хүсэл сонирхол, хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үнэт зүйлсийнхээ талаар нээлттэй ярилцдаг байх нь чухал. Үр дүнтэй, өргөн сэдвүүдийн хүрээнд ярилцсанаар хосууд ялгаатай байдлаа илүү танин мэдэж, хүлээн зөвшөөрөхөд илүү дөхөм болдог. Харилцан биеэ танин мэдэж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хосын харилцаа эерэг байх суурь тавигддаг. Гэрлэлттэй холбоотой сэдвүүдийн хүрээнд нээлттэй, дотно ярилцах цаг гаргах соёлд хосууд суралцсанаар гэрлэлтээ амжилттай байлгахад нэн тустай
. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд оролцдог байгууллагын 2017 онд хийсэн судалгаагаар гэрлэлтийн салалтад нөлөөлдөг гурван шалтгааныг дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд:
● Архины хамаарал
● Эхнэр нөхрийн үл ойлголцол
● Гэр бүлийн бусад гишүүд ба аав ээж, хамаатан садны оролцоо гэж дүгнэсэн байдаг.
● Нэг жилд дунджаар 4000 гэр бүл салж байгаад дээрх гурван шалтгаан тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хосуудын дунд үл ойлголцол үүсэх нэг хүчин зүйл бол нээлттэй ярилцах соёл, дадалд суралцаагүй байдлаас үүдэлтэй. Үл ойлголцлыг бууруулах үр дүнтэй бөгөөд үндсэн арга бол зөв ярилцах л юм. Үл ойлголцол нь урт хугацааны сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэж улмаар хосуудын зөрчил, маргаан үүсэх томоохон шалтгааныг нэг болдог. Тиймээс үр дүнтэй, нээлттэй, зөв харилцааны загвартай байх нь хосын харилцаа бат бөх, эерэг байж амжилттай гэрлэлтийг суурь болдог.
Чанартай ярилцахын тулд хэд хэдэн зүйлийг зөв хийх хэрэгтэй.
Үүнд: Бие биедээ бүрэн анхаарал хандуулах буюу тухайн ярилцаж буй агшиндаа өөр зүйлд сатаарахгүй байх,
Зөв сонсох техник гэж байдаг. Ярилцаж байхдаа нөгөө хүнээ бүрэн гүйцэд, чин сэтгэлээсээ сонсож сурах чухал. Өөрөөр хэлбэл, идэвхтэй сонсогч байна гэсэн үг. Үүний тулд сонсож, ойлгож буйгаа илэрхийлэх буюу нүд рүү нь харах, толгой дохих, лавлаж асуух, инээмсэглэх гэсэн үйлдлийг хийнэ.
Бүрэн ярьж дууссаны дараа л тухайн сэдвээр өөрийн бодол саналыг гүйцэд илэрхийлдэг байгаарай. Нэг нь давамгай ярих, ярьж байхад нь таслах, хэлсэн саналыг нь шууд эсэргүүцэх, өөрийнхөө саналыг тулгах зэрэг нь ярилцах сэдлийг багасгаж байдаг.
Ярилцана гэдгийг зөвхөн өөрөө ярих хэмээн ойлгож болохгүй. Харилцан ярилцдаг, хосынхоо бодол, мэдрэмж, хүслийг лавлан асуудаг байх хэрэгтэй.
Хүний сэтгэл зүйн хэрэгцээний нэг нь “Өөрийгөө сонсгох” гэсэн хэрэгцээ байдаг. Насанд хүрсэн хүн өөрийг нь ярьж байхад бусад хүн сонсож байвал “Хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийгөө үнэ цэнтэй” гэсэн мэдрэмжийг авч байдаг. Тиймээс хайртай хүнээ бүрэн сонсдог байх нь сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж байгаа гэсэн үг юм.
Яагаад “Сайн уу, Хайрт минь” картыг бүтээх болсон бэ?
● 2016-2020 оны статистик мэдээнээс харахад улсын хэмжээнд жил бүр гэрлэлт цуцлалт 1,5% өсөлттэй байна .
● Нийт гэрлэлтээ цуцлуулж байгаа хосын 78%-г 7-с дээш жил амьдарсан, 4 хүртэлх тооны хүүхэдтэй хосууд эзэлж байна. Гэрлэлт цуцлалт нь зөвхөн хосуудын асуудал биш бөгөөд хүүхдүүдийн асуудал давхар хөндөгдөж байдаг.
● Амжилттай гэрлэлтийг бий болгоход хосуудад гэр бүл болон сэтгэл зүйн боловсрол зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэхүү хэрэгцээнд үндэслэн хосын эерэг харилцааг дэмжих, нээлттэй, үр дүнтэй ярилцахад суралцах хэрэгтэй.
● Хосын харилцаа эерэг байх, бие биенээ илүү сайн танин мэдэх, хүлээн зөвшөөрөх, харилцан хүндэтгэлтэй хандахад ямар нэг зүйл дээр ялгаатай байр суурьтай байгаагаа таних шаардлагатай зүйлс дээр ярилцан нэгдсэн ойлголттой болох нь чухал юм .
Ярилцах дадал нь гэр бүл салалтын шалтгааны хоёрдугаарт нэрлэгдэж буй “Эхнэр нөхрийн үл ойлголцол”-ыг бууруулахад эерэг нөлөөтэй юм. Эхнэр, нөхрийн ойлголцол эерэг болж гэрлэлтийн сэтгэл ханамж нэмэгдсэнээр гэр бүл салалт буурахад тодорхой түвшинд нөлөөлнө.
“Сайн уу, Хайрт минь” хосуудад зориулсан карт нь гэр бүл салалтын шалтгааны хоёрдугаарт нэрлэгдэж буй “Эхнэр нөхрийн үл ойлголцол”-ыг бууруулахад эерэг нөлөөтэй гэж үзэж байна.
Эхнэр, нөхрийн ойлголцол эерэг болж гэрлэлтийн сэтгэл ханамж нэмэгдсэнээр гэр бүл салалт буурахад тодорхой түвшинд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.
“Сайн уу Хайрт минь” карт хэдэн бүлэгтэй вэ?
Хосуудад зориулсан энэхүү багц карт нь 6 бүлэгтэй ба БҮЛЭГ тус бүр ялгаатай зорилго, агуулга бүхий 70 ширхэг картаас бүрдэнэ.
1-р бүлэг: Бидний хүүхэд нас - хосууд адал явдал дүүрэн бага насаараа хамтдаа аялж, дурсамжуудаа хуваалцан бие биеэ илүү сайн танин мэдэж цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг олгоно. Хүний гаргаж буй зан үйл, шийдвэр, амьдралын хэв маяг, үзэл бодол, үнэт зүйлс зэрэгт хүүхэд нас онцгой нөлөөтэй байдаг.
2-р бүлэг: Бидний дотоод eртөнц - хосууд өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ нээлттэй ярилцаж, хоёр биендээ хэлж амжаагүй талархал, сэтгэлийн мухарт үлдсэн гомдол, таагүй дурсамжуудаа ярилцан сэтгэлээ нээхэд чиглүүлнэ. Хайртай хосууд биенээ гомдоохвий гэдэг болгоомжлолоос үүдэн тэр бүр сэтгэлдээ нуугдаж буй гомдол, таагүй дурсамж, мэдрэмжээ нээн ярилцаж чадахгүй байх нь түгээмэл байдаг. Бие биендээ сэтгэлээ бүрэн нээж, ойлголцлын түвшинг нэмэгдүүлнэ.
3-р бүлэг: Бидний гэрлэлт - хосууд гэрлэлтийн хүлээлт, тогтсон хандлагын талаар ярилцаж, бие биенээсээ болон хамтын амьдралаасаа юуг хүсч, хүлээж байдгаа нээлттэй ярилцахад туслана. Хүн бүр гэрлэлтээсээ, хосоосоо ямар нэг хүлээлттэй гэрлэдэг. Гэрлэлтийн хүлээлт нь хангагдаж байгаа үед хүн гэрлэлтэндээ илүү сэтгэл ханамжтай байдаг. Гэрлэлтийн сэтгэл ханамж өндөр байх нь хосын харилцаа эерэг байхад чухал үүрэгтэй.Тиймээс хосууд бие биенээсээ хүлээсэн гэрлэлтийн хүлээлтээ мэддэг байх, түүнийг нь биелүүлэхэд харилцан хичээдэг байх нь амжилттай гэрлэлтийн нэгэн чухал суурь байдаг.
4-р бүлэг: Бидний мөрөөдөл - Хамтын зорилго, мөрөөдөлтэй байх нь хосуудыг илүү аз жаргалтай болгодог. Хосууд хүсэл мөрөөдлөө хуваалцаж, бие биенийхээ амьдралын зорилгыг ойлгон танин мэдэж, хамтын зорилгоо илүү тодорхой болгоход чиглүүлнэ. .
5-р бүлэг: Бидний хөгжил - Бие биенээ дэмжидэг байх нь хосуудын сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Хосууд сонирхол, ур чадвар, давуу талуудаа ярилцаж хувь хүний хувьд хөгжихөд нь хоёр биенээ илүү хүндлэн, дэмждэг болоход чиглүүлнэ.
6-р бүлэг: Нандин +21 - Хосуудын хамгийн нээлттэй ярилцаж чаддаг сэдэв нь “+21 нандин харилцаа” байх хэрэгтэй юм. Гэрлэлтийн сэтгэл ханамжид нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй ”Хосын бэлгийн сэтгэл ханамж” байдаг. Дотно харилцааныхаа талаар нээлттэй, ярилцаж, бие биенийхээ сексийн сэтгэл ханамжийг танин мэдэхэд туслана
Картаа хэрхэн ашиглах вэ?
Зөвхөн 2-лаа байх тухтай орчин бүрдүүлээд, гар утсаа түр унтраагаарай.
Одоогийн байдлаар хосын картыг ашиглаад ирсэн сэтгэгдэлүүд гэвэл:
Бид өөрсдийгөө нийлээн сайн ярилцдаг гэж боддог байсан боловч “Сайн уу, Хайрт минь” хосуудад зориулсан картыг ашиглан ярилцахдаа нэг зүйлийг ойлголсон. Бид маш ерөнхий ярилцдаг байсанаа олж харсан. Мөн чухал сэдэвүүдийн хүрээнд ерөөсөө ярьлцдаггүй байсан байна лээ.
Нөхөртэйгөө ярилцах гэхээр нэг эвээ олохгүй, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байдаг байсан. Гэтэл карт ашиглаж ярилцахад их амар байсан. Мөн ерөөсөө өмнө ярилцаж байгаагүй сэдвээрээ ярилцах их үр дүнтэй байсан. Одоо идлүү бие биенээ ойлгодог болж байгаа.
Сэтгэдэл-3
“Бидний мөрөөдөл” гэсэн бүлэг картаар бид ярьлцаж үзсэн. Хамтдаа амьдарч байгаа хэрнээ бие биенийхээ мөрөөдлийг сайн мэддэггүй гэдгээ олж хараад бид их гайхсан. Бас картын даалгаварыг хамдаа гүйцэтгэж “Хамтын мөрөөдлөө” илүү тодорхой болгосондоо маш их баяртай байна.
#ЯрилцахадЦагГаргая