Өсвөр насныхны байр сууринаас гэр бүлд гарах өөрчлөлтийг хүртэх байдлыг үнэлэх зориулалттай уг сорилыг Хамилтон И.МакКуббин, Жоан М.Паттерсон, Эдвард Бауман, Линда Холл Харрис нарын эрдэмтэд зохиосон.
Уг сорил нь өөрийн гэр бүлийн амьдралд тохиолдсон үйл явдал болон гарсан өөрчлөлтийг өсвөр насныхны байр сууринаас үнэлэх зориулалт бүхий 50 даалгавраас бүрдсэн асуулга юм. Эдгээр өөрчлөлтүүд сүүлийн жилийн турш гарсан байх бөгөөд 27 даалгавраас бүрдэх дэд сорил нь жилийн өмнө гарсан өөрчлөлтүүдийг үнэлдэг. Өсвөр насныхны байр сууринаас гэр бүлд гарах өөрчлөлтийг хүртэх байдлыг үнэлэх зориулалттай сорилыг боловсруулахдаа судалгааны үр дүн, клиникийн туршлага болон өсвөр насныхны хувьд чухал байж болох туршлагын талаар бусад аргачлалд суурилсан байна. Сорил нь гэр бүлийн гишүүдийн хэвшсэн зан үйл болон харилцаанд зарим зохицуулалт хийхийг шаардсан ач холбогдол бүхий өөрчлөлтүүдэд төвлөсөн аргачлал юм. Сорил нь хэд хэдэн дэд хэмжүүрийг агуулсан хэдий ч зөвхөн ерөнхий оноог хэрэглэх нь тохиромжтой. Сорилыг өсвөр насныхны байр сууринаас гэр бүлийн стрессийн түвшинд үнэлэхэд мөн хэрэглэдэг.
Үр дүн: Сорилын үр дүнг боловсруулахдаа “тийм” гэсэн хариулт бүрд 1 оноо өгч, дараа нь бүх оноог хооронд нь нэмж ерөнхий оноог гаргана. Өндөр оноо нь стрессийн түвшин өндөр байгааг илэрхийлдэг. 30- аас дээш оноо авбал та мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаачид хандаарай. Түүнчлэн сорил нь гэр бүлийн амьдралд үйл явдал тус бүрийн бий болгох өөрчлөлтийн цар хүрээг тусгах жин хэмжээг тодорхойлдог. Энэхүү оноог хооронд нь нэмж стрессийн ерөнхий оноог гаргадаг.
Зориулалт: Энэхүү аргачлал нь өсвөр насныхны өмнө тулгарах гэр бүлийн амьдралын өөрчлөлтүүдийг илрүүлдэг. Дараах жагсаалтад тусгасан гэр бүлийн амьдрал дахь өөрчлөлтүүд аль үед тохиож болно. Гэр бүлийн гишүүд хоорондоо холбоотой байдгийн улмаас гэр бүлийн нэг гишүүний хувьд гарах өөрчлөлт гэр бүлийн бусад бүх гишүүдэд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг. “Гэр бүл” гэдэг нь гэрлэлт, цусан төрөл эсвэл хүүхэд үрчлэх зэрэг харьцаагаар хоорондоо холбогдсон бүлэг хүмүүс бөгөөд хамт эсвэл тусдаа ч амьдарч болно. Гэр бүлд хойд эцэг, хойд эх, дагавар хүүхэд орно.
Санамж: Шаардлагатай тохиолдол “эцэг”, “эх”, “хүүхэд” зэрэг үгийг “хойд эх”, “хойд эцэг”, “дагавар хүүхэд” зэрэг үгтэй ижил утгаар хэрэглэнэ.
Зааварчилгаа: Гэр бүлийн амьдралын өөрчлөлтийг тусгасан өгөгдөл тус бүрийг уншиж, энэхүү өөрчлөлт таны гэр бүлийн нэг гишүүн эсвэл өөрт тань тохиолдсон эсэхийг тэмдэглэнэ үү. Нэгт тухайн өөрчлөлт сүүлийн 12 сарын турш гарсан эсэхийг ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэсэн хариултын аль нэгийг сонгож тэмдэглэнэ. Хоёрт, Гэр бүлийн амьдралын зарим өөрчлөлт жилийн өмнө гарсан эсэхийг ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэсэн асуултын нэгийг сонгож тэмдэглэнэ. Тухайн үйл явдал сүүлийн жил болсон ба үүнээс өмнө болсон бол 1 удаа, хоёр удаа давтагдсан тохиолдолд тийм гэсэн хариуг 2 удаа тэмдэглэнэ.
Гэр бүлийн амьдралын өөрчлөлтүүд |
Сүүлийн 12 сарын турш |
Жилийн өмнө |
|||
Тийм |
Үгүй |
Тийм |
Үгүй |
||
|
|||||
1. |
Гэр бүлийн нэг гишүүн ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. (Хувийн аж ахуй эрхлэх, дэлгүүр нээх г.м) |
|
|
|
|
2. |
Эцэг, эхийн аль нэг ажлаасаа гарсан. Ажилгүй болсон. |
|
|
|
|
3. |
Эцэг эх тусдаа амьдрах болсон эсвэл салсан. |
|
|
|
|
4. |
Эцэг эхийн нэг дахин гэрлэсэн. |
|
|
|
|
5. |
Гэр бүлийн нэг гишүүн сурах бэрхшээлтэй болох нь тогтоогдсон. |
|
|
|
|
6. |
Гэр бүлийн нэг гишүүн гэрлэсэн. |
|
|
|
|
7. |
Эцэг эх хүүхэд үрчилж авсан. |
|
|
|
|
8. |
Гэр бүлийн нэг гишүүн ахлах ангид орсон. |
|
|
|
|
9. |
Бага насны эсвэл өөр насны хүүхэд шинэ сургуульд шилжсэн. |
|
|
|
|
10. |
Эцэг эхийн аль нэг нь суралцаж эхэлсэн. |
|
|
|
|
11. |
Ах, эгч, дүү нарын нэг гэрээсээ явсан. (тусдаа амьдрах, сурахаар явсан г.м) |
|
|
|
|
12. |
Насанд хүрсэн гэр бүлийн залуу гишүүн коллежид элссэн. Мэргэжлийн сургуульд орсон эсвэл цэргийн албанд явсан. |
|
|
|
|
13. |
Эцэг эхийн аль нэг эсвэл хоёулаа шинэ ажилд орсон. Ажлаа сольсон. |
|
|
|
|
14. |
Гэр бүл шинэ байранд орсон |
|
|
|
|
|
|||||
15. |
Гэр бүл болоогүй охин жирэмсэн болсон. |
|
|
|
|
16. |
Гэр бүлийн нэг гишүүн үр хөндүүлсэн. |
|
|
|
|
17. |
Шинэ бүл нэмэгдсэн |
|
|
|
|
18. |
Өсвөр насны хүүхэд бэлгийн харилцаанд орсон. |
|
|
|
|
|
|
|
|||
19. |
Гэр бүл халамж тэтгэлэгт хамрагдсан. |
|
|
|
|
20. |
Гал түймэр, хулгай болон бусад гамшгийн улмаас гэр бүлийн өмч хөрөнгө хохирсон эсвэл өмчөө алдсан. |
|
|
|
|
21. |
Ах, эгч эсвэл дүү нас барсан. |
|
|
|
|
22. |
Эцэг эхийн аль нэг нас барсан. |
|
|
|
|
23. |
Ойрын садан төрлийн хүн нас барсан. |
|
|
|
|
24. |
Гэр бүлийн гишүүдийн дотны найз нас барсан. |
|
|
|
|
25. |
Гэр бүлийн нэг гишүүн эсвэл гэр бүлийн дотны найз амиа хорлох оролдлого хийсэн эсвэл амиа хорлосон. |
|
|
|
|
|
|
|
|||
26. |
Гэр бүлийн нэг гишүүн хүндээр өвчилсөн эсвэл гэмтэл авсан. |
|
|
|
|
27. |
Гэр бүлийн нэг гишүүн эмнэлэгт хэвтсэн. |
|
|
|
|
28. |
Гэр бүлийн нэг гишүүн тахир дутуу эсвэл, эрүүл мэндийн удаан хугацааны бэрхшээлтэй болсон. |
|
|
|
|
29. |
Гэр бүлийн нэг гишүүн сэтгэл хөдлөлийн өөрчлөлттэй болсон. |
|
|
|
|
30. |
Эмээ өвөөгийн нэг эсвэл хоёулаа хүндээр өвчилсөн. |
|
|
|
|
31. |
Эмээ, өвөөг асрах ээж, аавын хариуцлага нэмэгдсэн. |
|
|
|
|
32. |
Гэр бүлийн нэг гишүүн гэрээсээ зугтсан. |
|
|
|
|
33. |
Санхүүгийн бэрхшээл, өр зээл нэмэгдсэн. |
|
|
|
|
34. |
Эм тариа, хоол хүнс, хувцас эрчим хүч хэрэглээний бүтээгдэхүүний зардал нэмэгдсэн. |
|
|
|
|
35. |
Эцэг эх илүү удаан хугацаагаар гэрээсээ хол байх болсон. |
|
|
|
|
36. |
Бага насны эсвэл өсвөр насны хүүхэд гэр бүлтэйгээ хамт аливаа зүйлийг хийхээс татгалзсан. |
|
|
|
|
37. |
Эцэг эхийн хоорондын хэрүүл маргаан нэмэгдсэн. |
|
|
|
|
38. |
Бага насны хүүхдүүд эсвэл өсвөр насныхан хоорондоо маргах нь их болсон. |
|
|
|
|
39. |
Машин унах эсвэл орой үдэш гадаа тоглох асуудлаар эцэг эх болон өсвөр насныхан санал зөрөлдөж маргах нь их болсон. |
|
|
|
|
40. |
Найз нөхдөө сонгох болон / эсвэл нийгмийн идэвхтэй үйл ажиллагааны талаар эцэг эх болон өсвөр насныхан маргах нь их болсон. |
|
|
|
|
41. |
Шашин шүтлэгийн асуудлаар эцэг эх болон өсвөр насныхны санал зөрөлдөх нь нэмэгдсэн. |
|
|
|
|
42. |
Хувцаслалт, үс засалт зэрэг гадаад төрх, биеэ авч явах асуудлаар эцэг эх болон өсвөр насныхан маргах нь нэмэгдсэн. |
|
|
|
|
43. |
Гэр орны ажлын талаар маргах нь их болсон. |
|
|
|
|
44. |
Сургуульд суралцаж байгаа гишүүдэд сайн суралцах эсвэл биеийн тамир спорт болон сургуулийн бусад үйл ажиллагаанд оролц гэсэн шахалт ирсэн. |
|
|
|
|
V.ХОРТ ЗУРШИЛ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ |
|||||
45. |
Гэр бүлийн гишүүн эмчийн бичиж өгөөгүй эм хэрэглэсэн, хэрэглэх зуршилтай. |
|
|
|
|
46. |
Гэр бүлийн нэг гишүүн архи хэтрүүлэн хэрэглэсэн. |
|
|
|
|
47. |
Бага насны эсвэл өсвөр насны нэг хүүхэд сургуулиас хасагдсан. |
|
|
|
|
48. |
Эцэг эх болон өсвөр насныхан тамхи, архи эсвэл мансууруулах бодисын хэрэглээний талаар маргах нь их болсон. |
|
|
|
|
|
|||||
49. |
Гэр бүлийн нэг гишүүн шоронд хоригдсон эсвэл баривчлагдсан, саатуулагдсан. |
|
|
|
|
50 |
Гэр бүлийн нэг гишүүн дээрэм, дайралт, бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн. |
|
|
|
|