Сорил: Гэр бүлийнхээ ухамсар, чадамжийг үнэлцгээе
Нийтлэлч: Familycenter.mn

Гэр бүлийн чадамжийг үнэлэх зориулалттай /FAMILY AWARENESS SCALE, FAS/ клиник сорилыг эрдэмтэн Михаэл С.Колевцон, Роберт Г.Грин нар боловсруулан зохиосон. FAS нь Beavers-Tiberlawn Model of Family Competence загварын дагуу тодорхойлсон гэр бүлийн чадамжийг судлах зориулалт бүхий 14 даалгавраас бүрдсэн үнэлгээний аргачлал юм. Энэхүү загвар нь гэр бүлийн бүтэц% гэр бүл өөрийгөө тусгаж байгаа байдал, зорилгод чиглэсэн хэлэлцээ, гэр бүлийн гишүүдийн хараат бус байдал, гэр бүлийн дүр төрх гэсэн хэд хэдэн шалгуурын үндсэн дээр оновчтой үйл ажиллагаатай гэр бүлийг чадамж багатай гэр бүлээс ялгаж болох санал дэвшүүлсэн. FAS-ыг асуулт ойлгох чадвартай гэр бүлийн бүх гишүүдэд хэрэглэж болно. Харьцангуй шинэ аргачлалын хувьд FAS нь сэтгэц хэмжил зүйн олон баримтаар хангагдаагүй хэдий ч гэр бүлийн чадамжийн талаар ерөнхий төсөөллийг олгож чадах аргачлал болох нь тогтоогдсон.

Сорилын тайлбар: 1 ба 2-р даалгаврыг 5 оноогоор, харин 3-14-р дагаврыг 9 оноогоор үнэлнэ. Сөрөг утгатай даалгавруудыг урвуу үнэлээд, дараа нь бүх даалгаврын оноог нэмнэ. Оноо 14-өөс 118 хооронд хэлбэлзэнэ. Хоёр хязгаарт ойр байвал та гэр бүлийн ухамсар, чадамжийг дахин авч хэлэлцэж, мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаачид хандан гэрлэлтдээ анхаарахыг мэргэжилтнүүд санал болгож байна. Хүүхдийн хувьд дундаж үзүүлэлт 85, ээж нарын хувьд 87, аав нарын хувьд 88 байх нь хэвийн.

 

СОРИЛ

ХЭСЭГ I

1 ба 2-р асуулт гэр бүлийг тодорхойлох багц асуумжийг агуулсан болно. Асуумж тус бүрийг уншиж, таны гэр бүлийг хамгийн сайн тодорхойлох асуумжийг тэмдэглээрэй.

  1. Манай гэр бүл бусдыгаа чиглүүлж чадах хүчтэй манлайлагчгүй .
  2. Манай гэр бүл хүчтэй нэг манлайлагчтай. Манлайлагч ямагт дүрэм горим тогтоож, түүнийг дагаж мөрдөхийг шаарддаг.
  3. Манай гэр бүл хүчтэй манлайлагчтай хэдий ч зарим үед бид асуудлыг хамтран шийдвэрлэдэг.
  4. Бид асуудлыг байнга нухацтай хэлэлцдэг хэдий ч эцэстээ нэг л хүн ганцаараа асуудлыг шийдвэрлэдэг.
  5. Манай гэр бүлд нөхцөл байдлаас хамаарч манлайлах байр суурийг насанд хүрэгчид хоорондоо хуваалцдаг.
  1. Манай гэр бүлд эцэг/эх болон хүүхэд гэр бүлийн бусад гишүүдийн эсрэг “нийлж бүлэглэдэг” юм шиг санагддаг.
  2. Эцэг/эх хүүхэдтэйгээ гэр бүлийн бусад гишүүдийн эсрэг байнга нэгддэг.
  3. Манай гэр бүлд насанд хүрэгчид ихэвчлэн нэг талд ордог.
  4. Манай гэр бүлд насанд хүрэгчид ихэвчлэн нэг талд орох бөгөөд ерөнхий дөө сайн баг болдог.
  5. Манай гэр бүлд насанд хүрэгчид хүчтэй баг болдог.

ХЭСЭГ II   

3-14-р асуултууд нь гэр бүлийн зарим онцлогийг 9 онооны хэмжүүрээр тодорхойлно. Та өөрийнхөө гэр бүлийг хамгийн сайн тодорхойлох дугаарыг дугуйлаарай. Даалгавар тус бүрийн хувьд нэг л дугаар сонгоно.

 

  1. Гадны хүний нүдээр танай гэр бүлд хэн нь хамгийн хүчтэй, нөлөө бүхий болохыг мэдэж болох уу?

Маш хэцүү 1-2-3-4-5-6-7-8-9 Маш хялбар

 

  1. Гэр бүлийн гишүүд гэр бүл дотроо өөрийн зан үйлийг хэр сайн үнэлдэг вэ?

Маш сайн үнэлдэг 1-2-3-4-5-6-7-8-9 Маш муу үнэлдэг

 

  1. Танай гэр бүл асуудал бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг уу?

Маш сайн чаддаг  1-2-3-4-5-6-7-8-9 Чаддаггүй

 

  1. Танай гэр бүлийн гишүүд бие биедээ өөрийн мэдрэмж, бодол санааг илэрхийлэхдээ нээлттэй ил тод байж чаддаг уу?

Нээлттэй байдаг  1-2-3-4-5-6-7-8-9 Бүрэн нээлттэй байж чаддаггүй

 

  1. Танай гэр бүлийн гишүүд өөрийн өмнөх болон одоогийн зан үйлийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрдөг үү?

Ямагт хүлээн зөвшөөрдөг  1-2-3-4-5-6-7-8-9  Огт хүлээн зөвшөөрдөггүй

 

  1. Танай гэр бүлийн гишүүд бие биеийнхээ бодол санааг уншиж чаддаг юм шиг бие биедээ хандаж ярих эсвэл үйлдэл хийх нь хэр олон тохиолддог вэ?

Байнга 1-2-3-4-5-6-7-8-9 Хэзээ ч үгүй

 

  1. Гэр бүлийн гишүүд нээлттэй байж, бусад гишүүдийнхээ бодол санааг сонсдог уу?

Байнга 1-2-3-4-5-6-7-8-9 Хэзээ ч үгүй

 

  1. Гэр бүлийн гишүүд хоорондоо сэтгэл мэдрэмжээ хуваалцдаг уу?

Ямагт хуваалцдаг  1-2-3-4-5-6-7-8-9 Хэзээ ч хуваалцдаггүй

 

  1. Та өөрийн гэр бүлийг хэрхэн тодорхойлох вэ?

Өөдрөг 1-2-3-4-5-6-7-8-9 Гутранги

 

  1. Танай гэр бүлд зөрчил үүсэх нь хэр олон бэ?

Үргэлж   1-2-3-4-5-6-7-8-9  Хэзээ ч үгүй

 

  1. Танай гэр бүлийн гишүүд бусад гишүүн тус бүрийнхээ сэтгэл мэдрэмжийг соргог мэдэрч ойлгож чаддаг уу?

Чаддаг 1-2-3-4-5-6-7-8-9  Чаддаггүй

 

  1. Ихэнх гэр бүлтэй харьцуулахад танай гэр бүлд сэтгэл хөдлөлийн асуудал бэрхшээл хэр олон тохиолддог вэ?

Харьцангуй их 1-2-3-4-5-6-7-8-9  Харьцангуй бага

 

 

Эх сурвалж: Green , R.G., Kolevzon, M.S., and Vosler, N.R. (1985). The Beavers-Timberlawn Model of Family Comperence and Circumplex Model of Family Adaptability and Cohesion: Separate, but equal? Family Process, 24,385-398 - Клиник практикт хэрэглэх аргачлалууд (2017)