Хүүхэд байхдаа хүмүүсийн авдаг 4 төрлийн шарх

 

Орхигдсоноос үүдэлтэй шарх

- Үргэлж гадуурхагдсан мэт санагддаг

- Хаягдахаас айдаг

- Ганцаараа байж чаддаггүй

- Бусдаас үргэлж хэт хамааралтай мэт байдаг

- Бусдыг орхиж явна гэж айлгадаг

- Ихэнхдээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй, асуудалтай хүмүүст татагддаг

 

Гэмшлээс үүдэлтэй шарх

- Өөрийгөө бүх зүйлд буруутай мэтээр мэдэрдэг

- Хүнээс юм гуйж чаддаггүй

- Хүмүүсийн гэмшсэн, өрөвдсөн сэтгэлийг нь далимдуулан бусдыг ашигладаг

- Харилцаандаа хил хязгаар тогтоохоос айдаг

- Ихэвчлэн өөрийг нь буруутай мэтээр мэдрүүлдэг хүмүүст татагддаг

 

Итгэлцлээс үүдэлтэй шарх

- Шархалж үлдэхээс айдаг

- Өөртөө итгэлгүй

- Хүмүүст ч итгэдэггүй

- Аливаа зүйлд бат итгэхийн тулд маш олон удаа баталгаажуулж асуух шаардлагатай болдог

- Эргэн тойрны бүх зүйлс аюултай мэт санагддаг

- Ихэнхдээ итгэл төрүүлэхээргүй хүмүүст татагддаг

 

Үл тоомсорлогдсоноос үүдсэн шарх

- Өнгөрснөө тавьж явуулж чаддаггүй

- Өөрийгөө доогуур үнэлдэг

- Түргэн ууртай

- "Үгүй" гэж хэлж чаддаггүй

- Мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрдөггүй

- Сул дорой харагдахаас айдаг

- Тэднийг үнэлдэггүй, үл тоомсорлодог хүмүүст ихэвчлэн татагддаг