Өсвөр насны хүүхэд тань сэтгэл гутралд өртсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Өсвөр насныхны 10-20 орчим хувь нь дор хаяж нэг удаа хүчтэй сэтгэл гутралд өртсөн байдаг бөгөөд сэтгэл гутралд өртсөн охидын тоо хөвгүүдийнхээс гурав дахин илүү байдаг аж.

Тэгвэл хүүхдээ сэтгэл гутралд орсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Өсвөр насны хүүхэд тань сэтгэл гутралтай болсныг илтгэх шинж тэмдгүүд:

-Өдрийн ихэнх үед гунигтай эсвэл уур уцаартай байх

-Өмнө нь дуртай байсан зүйлсээ сонирхохоо болих. /Жишээ нь: Сагсан бөмбөг, бүжиг, сургууль дээрх клуб гэх мэт. Зурагтаар дуртай нэвтрүүлэгээ үзэхээ больж, зугаатай санагддаг байсан зүйлүүд нь сонирхлыг нь татахаа больсон./

-Хооллох, унтах зуршил нь өөрчлөгдөх (Хоолны дуршил нэмэгдэх эсвэл буурах, хэт их унтах эсвэл нойргүй явах болсон).

-Эрч хүчгүй, сулбагар дорой болох

-Гэм буруутай мэт мэдрэмжийг авч, үргэлж өөрийгөө буруутгах

-Сурлага нь муудах

-Эцэг эхтэйгээ маргалдах нь ихсэж, хэвийн харилцаатай байхаа болих

-Амиа хорлох талаар боддог болсон нь ямар нэг үг үйлдлээр илрэх

 

Хэрэв хоёр ба түүнээс дээш шинж тэмдэгүүдэд “тийм” гэж хариулах, эсвэл зөвхөн сүүлийн асуултад “тийм” гэж хариулвал таны хүүхэд сэтгэл гутралд өртсөн байх магадлалтай. 

Энэ тохиолдолд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх талаар зөвлөмж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд эцэг эхтэйгээ, эмчтэй, мэргэжлийн сэтгэл зүйчтэй, эсвэл өөрийн итгэдэг насанд хүрсэн хүнтэйгээ ярилцаж болно.

Сэтгэл гутралын шалтгаан

Сэтгэл гутралд хүмүүс эмзэг дорой, сэтгэлийн хатгүйгээс болж өртдөггүй. Сэтгэл гутрал гэдэг нь яг л бие махбодын өвчний нэгэн адил “хэлж бус хийсэж ирдэг” өвчин юм.

Түүнчлэн сэтгэл гутрал хүмүүст харилцан адилгүй илэрдэг. Зарим хүний хувьд маш хүчтэй илэрч, өдөр тутмын хэвийн амьдралыг нь алдагдуулдаг бол зарим нь хэдэн сар жилээр чимээгүй шаналсаар явдаг. Хайртай дотнын хүний үхэл, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг амьдралын томоохон хүнд үйл явдлуудын дараа сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг хэдий ч зарим тохиолдолд ямар ч шалтгаангүйгээр сэтгэл гутралд орох нь ч бий.