Эрэгтэй хүн ямар төрлийн хүчирхийлэлд өртдөг вэ?

Хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд өртдөггүй. Эрэгтэй хүн ч гэсэн гэр бүл, ажлын байр, нийгмийн харилцаанд хүчирхийлэлд өртдөг. Харин үүнийгээ тэр бүр тоодоггүй, мэддэггүй байна.

Эрэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн:

  • Санхүүгийн хүчирхийлэл      - 27%

  • Өндөр насны хүчирхийлэл    - 17%

  • Сэтгэл санааны хүчирхийлэл - 38 %

  • Бэлгийн хүчирхийлэл            - 7%

  • Бие махбодийн хүчирхийлэл  - 11% хувийг тус тус эзэлж байна. 

 

Эмэгтэйчүүдийн зүгээс эрэгтэй хүнд үзүүлсэн бие махбодийн хүчирхийллийн тоон үзүүлэлт.

Монгол улсад эрэгтэй хүнд үзүүлсэн хүчирхийллийн тоо баримт байхгүй гэж ойлгож болно. Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайланд эмэгтэйчүүдийн зүгээс эрэгтэй хүнд үзүүлсэн бие махбодийн хүчирхийллийн судалгааг дурдсан байна. Энэхүү судалгаанд 21 аймгаас олон шатлалт түүврийн аргыг ашиглан 15-34 насны эрчүүдээс авсан байна.

Өөрт нь гар хүрээгүй байхад хамтрагчаа цохиж зодсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь

  •   Нэг удаагийн тохиолдол - 49,7%

  •   2-5 удаагийн тохиолдол – 38,1%

  •  5-аас олон удаагийн тохиолдол – 12,2

Эмэгтэйчүүд хамтрагчийнхаа эсрэг дараах байдлаар бие махбодид нь халджээ.

  •   Эд зүйлс шидэх

  •   Алгадах

  •   Маажих

  •   Чимхэх

  •   Өшиглөх

  •   Үснээс зулгаах

  •   Ямар нэгэн эд зүйлээр бие рүү нь цохих.

  Эхнэр болон хамтран амьдрагч эмэгтэйн бие махбодийн хүчирхийллийн үйлдлийн эсрэг дараах арга хэмжээг авдаг хэмээн хариулсан байна.

  • Гарыг нь барих

  •   Тэврэх

  •   Хэрүүлийн сэдвийг өөрчлөх

  •   Гарч явах

  •   Тэврээд дарж хэвтэх