Бяцхан үрсийн тань нас насандаа ойлгох, сурах боломжтой зүйлс, сэтгэлзүй, хөгжлийн үйл явц өөр өөр байдаг. Тэгвэл дөнгөж хөлд орсон 1-2 настай хүүхдийн тань сэтгэлзүй, хөгжлийн онцлог ямар байдаг вэ?
1-2 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог
1-2 настай хүүхдийн хөгжлийн онцлог
1 нас 3 сар
Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно. Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зүйлсээ давтах чадвартай болно. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 6 сар
Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна. Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ. Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна. Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ. Хөлөө зөөн саадыг давна. Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 9 сар
Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно. Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана. Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ. 15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна.
2 нас
Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3 - 4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15 - 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө.
эх сурвалж: raisingchildren.net