Гэр бүл салалт ба түүний эрх зүйн зохицуулалт

Манай улсад жилд 15,000 хос гэрлэлтээ батлуулдаг ч 4,000 хос цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Гэр бүл салалт цөөн хүн амтай манай улсад тулгамдаж буй томоохон асуудал болсоныг  дээрх тоо харуулж байна. Гэр бүл салалтын гол шалтгаан нь гэр бүл төлөвлөлт, түүний талаарх ойлголт дутмаг,  гэр бүл болсноос хойш хосуудад үүсэх үүрэг хариуцлагын талаар мэдлэг бага байгаагаас ихээхэн шалтгаалж байна. Тиймээс бид гэр бүл салалт ба түүний эрхзүйн зохицуулалтын талаар манай төвд хамгийн их ирдэг асуултуудыг иргэний хэргээр мэргэшсэн өмгөөлөгч, ELB Partners хуулийн фирмийн хуульч, гүйцэтгэх захирал О.Цолмонгоос асууж тодрууллаа.