Гэр бүлийн зөрчилдөөн хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мэдээж огт маргалддаггүй, үл ойлголцдоггүй гэр бүл ховор. Хүүхдийнхээ дэргэд чангаар хашхиран маргалдсанаар хүүхэд сэтгэл дотроо айдастай болдог. Энэ нь даамжирч, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, өөртөө итгэлгүй нэгэн болж өсөхөд нөлөөлдөг.

1.Өөртөө итгэх итгэл

  • Мэдээж огт маргалддаггүй, үл ойлголцдоггүй гэр бүл ховор. Хүүхдийнхээ дэргэд чангаар хашхиран маргалдсанаар хүүхэд сэтгэл дотроо айдастай болдог. Энэ нь даамжирч, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, өөртөө итгэлгүй нэгэн болж өсөхөд нөлөөлдөг.

2. Амьдралыг харах өнцөг

  • Хэрүүл маргаан их гардаг гэр бүлд өссөн хүүхдийн амьдралд хандах хандлага бусад хүүхдийнхээс маш их ялгаатай байдаг. Юмсыг сөргөөр харах нь давамгайлдаг ба бага насандаа авсан траума, сэтгэлийн шарх, айдас зэргээс үүдэн ирээдүйд үүсгэх харилцаанд нь ч нөлөөлөх боломжтой. Тиймээс хүүхдийнхээ хажууд хэрүүл маргааныг тэвчиж байх хэрэгтэй.

3.  Бусдыг хайрлах

  • Дэргэд нь гэр бүл, хайртай хүмүүс нь чанга дуугаар маргалддаг бол хүүхэд том болоод хэн нэгнийг хайрлах, харилцаа үүсгэхэд олон бэрхшээл үүсдэг. Зарим тохиолдолд хүүхдүүд гэр бүлийн үнэ цэн утга учрыг буруугаар ойлгох, насанд хүрээд гэр бүлтэй болохоос зайлсхийх гэх мэт асуудлууд гарч ирнэ

4.Аз жаргалгүй болно 

  • Хүүхэд аз жаргал, баяр хөөртэй байх ёстой. Маргалдаан,зөрчилдөөн нь аз жаргалтай сайхан дурсамжийг үгүй хийдэг хамгийн гол шалтгаан билээ. Хүүхэд өдөр бүр аз жаргалгүй, гунигтай байснаас, сэтгэлзүйн асуудалтай болох, сурлага, бүтээлч байдал муудах зэрэг сөрөг үр дагавартай.

5. Асуудлыг буруу аргаар шийдэх

  • Эцэг эх гэр бүл гэдэг бол хүүхдийн хүмүүжил төлөвшлөө олж авдаг хамгийн эхний бүрэлдэхүүн билээ. Дэргэдэх хүмүүс нь асуудал үүсэх бүрд орилж хашхирч маргалдахыг харснаар хүүхэд цаашдаа асуудлыг хэрүүл маргаан, хүчирхийллээр шийддэг болох магадлалтай бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд эцэг эх та бүхэн асуудлыг хэрүүл маргаангүй тайвнаар шийдэх аргыг сонгож байгаарай.