Хүүхдийг багаас нь л хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах зэрэг асуудалд мэдрэг ханддаг, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ӨӨГШҮҮЛДЭГГҮЙ COOL ХҮН болгож өсгөхөд эцэг эхийн оруулах хувь нэмэр маш их.
Орчин үеийн ертөнцөд таны хүүхэд бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд жендэрийн болон хүний эрхийн мэдрэмжтэй байх нь хамгийн чухал болоод байгаа. Харин энэхүү боловсролыг нь анхнаас нь гэр бүл, ойр дотны хүмүүс төлөвшүүлж өгөх хэрэгтэй юм. Нэг л хэвшмэл ойлголттой болсон хүүхэд нийгмийн харилцаанд орж, түүнийгээ эвдэж гарах маш хэцүү байдаг. Тиймээс эцэг эхчүүд дараах зөвлөгөөг даган, хүүхдээ жендэрийн болон хүний эрхийн мэдрэмжтэй, зөв хүн болгон өсгөөрэй.
1) Ярилц ярилц бас дахин ярилц
Хүүхдүүдтэйгээ жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн талаар, ярилцаж ТЭГШ ЭРХ ХҮЙСГҮЙ ГЭДГИЙГ ойлгуулах хэрэгтэй. Та хүүхдүүдтэйгээ хүйсийн тэгш байдлын талаар болон жендэрийн тэгш байдалд хүрэхийн тулд юу хийх ёстой талаар ярилцсанаар тэднийг илүү сайн ирээдүйн замд хөтлөхөд чиглүүлж байна гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний эрх, үүрэг гэр бүлд ижил түвшинд байх ёстой талаар хэлж өгөөрэй.
2) Үлгэр жишээ үзүүл
Хоол хийх, цэвэрлэхээс эхлээд, хүүхдээ харах хүртэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дор хаяж хоёр дахин илүү” цалингүй” ажил хийдэг. Үүний үр дүнд олон мянган эмэгтэйчүүд, охид сургуульд явах, эсвэл бүтэн цагийн цалинтай ажилд орох, амрах хангалттай цаг гаргах тэгш боломжийг алдаж байна. Гэрийнхээ бүх ажил, хүүхэд асрах ажлыг тэнцүү хувааж, хүүхдүүддээ өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлээрэй. Хөвгүүдийг охидын адил гэрийн ажилд багаас нь оролцуулаарай.
3) Ялгаатай байдлыг ойлгуул
Энэ дэлхий дээр янз бүрийн царай зүс, биеийн хэлбэр хэмжээ, хүйс, арьсны өнгө, соёл уламжлалтай хүмүүс амьдардаг. Хүмүүс гэдэг яг л цасан ширхэг шиг давтагдашгүй, өөр өөр, олон янз байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд нь тусалж, тайлбарлаж өгөөрэй. Мөн хүйс харгалзахгүйгээр хүн хүссэн бүхнээ хийж, хүссэнээ өмсөж зүүж болдог гэдгийг багаас нь ойлгуулаарай.
4) Үзэл бодлоо илэрхийлэх боломж олго
Дэлхий даяар залуучууд жендэрийн тэгш байдлын төлөө тэмцэж байна. Тэдний адилаар хүүхэд тань өөрийн дуу хоолойгоо тэгш эрхийн төлөө өргөхөд нь дэмжиж, тэдэнд туслаарай. Зөв зүйлийн төлөө дуу хоолойгоо өргөдөг, үзэл бодлынхоо төлөө бат зогсдог нэгнийг өсгөн хүмүүжүүлхийн тулд эцэг эхийн дэмжлэг үүнд хамгийн чухал билээ.
5) Хэвшмэл ойлголтыг эвдэх
Нийгмээс хүмүүст тулгадаг хэвшмэл ойлголтууд бидний өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх эрх чөлөөнд халдаж байдаг. Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн хувцаслах, биеэ авч явах, зарим тохиолдолд ямар ажил хийх, гэр бүлдээ ямар оролцоо үзүүлэх зэргийг нийгэмд дасал болсон хэвшмэл ойлголтоор хүмүүс нэг нэгнээ хайрцаглах нь бий. Хүүхдүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамж, сургууль дээрээ байнга тулгардаг хэвшмэл ойлголтоос хамгаалж сурах хэрэгтэй. Ингэхийн тулд гэр бүл нь тэдний хувьд бусдаас өөр байх нь зөв гэдгийг ойлгуулж, тэднийг хүлээн зөвшөөрөх соёлыг дэмжих замаар өөрийгөө байгаагаар нь илэрхийлэх аюулгүй орон зай гэдгийг хүүхдүүддээ ойлгуул.
6) Гоо сайхны тухай тогтсон ойлголтоос татгалз
Бидний ертөнцийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, соёл, нийгмийн тогтоосон гоо сайхны стандарттай харьцуулах байдлаар бүтээгдсэн. Бид өөрсдийгөө бусад хүмүүстэй байнга харьцуулж, гадаад төрхөөрөө үнэлэгддэг. Биеэ доромжлох нь сурсан зан үйл учраас эцэг эхчүүд үлгэр дуурайл үзүүлэх нь чухал. Биеийн дүр төрх, тэр дундаа өөрийнхөө дүр төрхийг шүүмжлэхээс болгоомжилж, бие махбодийн бодит бус стандартуудын сексист, сөрөг хэвшмэл ойлголтоос татгалз. Хүүхдүүдээ гадаад төрхөөр нь бус, харин хэрхэн үйлдлээр нь тодорхойлдог гэдгийг харуулж, гэртээ эерэг сайхан амьдралын хэв маягийг бий болго.
7) Тэднээс сонсож, суралц.
Өнөөгийн залуус тэгш эрхийн талаар илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй болсоор байна. Дэлхий дахинд тулгамдаж буй болон өөрсдөдөө тулгарч буй асуудлын талаар илүү нээлттэйгээр хэлэх зүйлээ хэлж чаддаг болсон билээ. Тиймээс насны зөрүүгээс үл хамааран доод үеэсээ ч сонсож суралцаж байх нь тэгш эрхтэй нийгмийг бүтээхэд илүү түлхэц болох билээ.