Сорил: Та хоёр хэр нийцтэй хосууд вэ?

Ихэнх хүн хосын харилцааны нийцэл нь зан араншин, хобби гэх мэт дундын ижил сонирхолд үндэслэдэг, тогтсон зүйл гэж эндүүрэх нь бий. Тиймээс бид огт өөр хүсэл сонирхол, зан хадлага, төлөвшилтэй хүмүүс учраас таарч тохирохгүй юм байна, хичээх хэрэг байна уу даа гэж санагдаж мэдэх юм. Гэвч бид үргэлж өсөж хөгжиж, суралцаж, өөрчлөгдөн хувьсаж байдаг учраас хүн хоорондын харилцааны нийцэл нь тогтсон зүйл биш юм. 

Ихэнх хүн хосын харилцааны нийцэл нь зан араншин, хобби гэх мэт дундын ижил сонирхолд үндэслэдэг, тогтсон зүйл гэж эндүүрэх нь бий. Тиймээс бид огт өөр хүсэл сонирхол, зан хадлага, төлөвшилтэй хүмүүс учраас таарч тохирохгүй юм байна, хичээх хэрэг байна уу даа гэж санагдаж мэдэх юм. Гэвч бид үргэлж өсөж хөгжиж, суралцаж, өөрчлөгдөн хувьсаж байдаг учраас хүн хоорондын харилцааны нийцэл нь тогтсон зүйл биш юм. Хосын харилцааны нийцэл, таарамж бол та хоёр хамтдаа хэр их хугацааг хамт өнгөрүүлсэн, юуг хамтдаа туулсан, бие биедээ ямар мэдрэмжийг өгч, авахыг хүсэж буй, бие биеийнхээ дутууг хэр сайн нөхөж хэр чадварлаг багийн тоглогчид байхаас хамаарна. Ямар ч төрлийн харилцаа байнгын хичээл зүтгэл, ойлголцол, тэвчээр, анхаарал халамж шаардаж байж тогтвортой, аз жаргалтай байна. 

Сэтгэл судлаачид хосуудын зохицлыг дараах 4 түвшинд авч үздэг аж. 

Үүнд: 

  1. Сэтгэл санааны нийцэл: Хандлага, үнэт зүйлс, сонирхол, үзэх бодол гэх мэт зан үйлийн таарамжтай байдаг. (Эдгээр зүйлс ижил төстэй байх тохиолдол хосууд илүү таарамжтай байдаг.)
  2. Хувийн нийцэл: Хүний хувийн онцлог шинж, темперамент, сэтгэл хөдлөл, зан аашийн шинж.  (Бие биенээ нөхөхүйц шинжийн хүмүүс илүү тохирдог.)
  3. Гэр бүл, ахуйн нийцэл: Гэр бүлийн харилцаан дахь хосуудын гүйцэтгэх үүргийн онцлог, ажил үргийн хуваарилалтг, гэр бүлийн амьдрал дахь эдийн засгийн оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх арга барил гэх мэт.
  4. Бие махбодын нийцэл: Бэлгийн харилцааны таарамж, сэтгэл ханамж. 

Эдгээр 4 түвшинд хосууд хэрхэн таарамжтай байхаас хосуудын харилцааны сэтгэл ханамж, нийцэл шалтгаална гэж үзжээ.

СОРИЛ
Сорил: Та хоёр хэр нийцтэй хосууд вэ?
1 2 3 4 5 6 7 8 9 10
Хостойгоо хэр нийцтэй эсэхээ энэхүү сорилын тусламжтай шинжиж, харилцаагаа хэрхэн сайжруулж болох тал дээр хамтдаа дүгнэлт хийгээрэй. Энэхүү сорил нь та хоёр хувийн үнэт зүйлс, үнэ цэнээ хэрхэн уялдуулж, нийцтэй байдлаа хадгалах, харилцаагаа илүү таарамжтай байлгахын тулд хэр их хичээл зүтгэл гаргаж байгаагаа үнэлж, үүнийг бат бэх болгохын тулд хамтдаа юу хийж болох талаар шийдэл олоход өгнө.
1. Хосын хувьд, та хоёрын ирээдүйд чилгэсэн алсын хараа ижил үү?
b) Хараахан тодорхойлж амжаагүй байна. Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй нь, харж л байя.
a) Үгүй. Бид хоёрын алсын хараа огт өөр.
c) Бараг л тийм. Гэхдээ бид хараахан хамтдаа төлөвлөж амжаагүй байна.
d) Тийм. Бид ирээдүйд чиглэсэн ижил зорилго мөрөөдөлтэй, түүнийгээ үргэлж хамтдаа ярьж урам зориг авдаг.

Таны ихэнх хариултад А давамгайлж байвал:

 Та хоёр ихэнх асуудал дээр адилхан байр суурьтай байж чаддаггүйдээ эмзэглэдэг учраас маргаан дэгдэх вий гэсэндээ нээлттэй ярилцахаас зайлсхийх хандлагатай. Харилцаанд гарч буй аливаа асуудлыг өөр өөрсдийнхөөрөө шийдвэрлэх гэж хичээж буй байдал нь та хоёр хоорондоо нийцгүйн илэрхийлэл мэт санагдаж эсвэл хэрүүл, маргааны шалтгаан болдог гэж та боддог юм байна. Аль нь ч бай, нөхцөл байдал хэсэгтээ ийм л байдлаар үргэлжлэх ч буглаад буй асуудал ямар нэг байдлаар хэзээ нэгэн цаг тэсэрнэ. Иймд хосуудын хувьд үүнтэй эвлэрч, харилцаагаа хадгалах нь амаргүй тул мэргэжлийн хүнд хандвал  харилцаанд үүсээд буй асуудал түүний шалтгааныг олж мэдэх, харилцаагаа илүү сайжруулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, оновчтой шийдвэрлэхэд тусалж чадна. 

Таны хариултад B давамгайлсан байвал:

 Та хоёрт ялгаатай талууд маш олон ч энэ ялгаатай байдал та хоёрыг нэгтгэж, хамт байх хүсэл эрмэлзлийг өдөөдөг. Хайр дурлал, үерхлийн харилцааны эхэн үед энэ бүхэн таны сонирхлыг татаж, хайртай хүний тань ялгаатай байдал таныг үргэлж догдлуулна. Цагийн эрхээр ялгаатай байдал үл ойлголцол, хэрүүлийн шалтгаан болж мэдэх ч харин сексийн харилцаа та хоёрыг дотносуулдаг хүчин зүйлсийг нэг хэвээр байна. Мөн та хоёр дундын үнэт зүйлсээ мартчихсан эсвэл дутуу үнэлж байж магадгүй. Хэрэв та хоёр нэг гэрт амьдардаг, эсвэл хүүхэдтэй, хамтдаа бүтээсэн нандин дурсамжууд байдал бол энэ бол та хоёрт буй хамгийн нандин зүйлс юм. Тиймээс эдгээрийг бүү дутуу үнэлээрэй. Харин та хоёрын хувьд өөрсдөөсөө асуух хамгийн чухал асуулт бол: “Би эрүүл, хүндлэл, хайр дүүрэн харилцааг бий болгох, хадгалахын тулд хэр их зүйлийг зориулахыг хэрэгтэй вэ?”

Үйл ойлголцол, сөрөг харилцаагаа эерэг болгож өөрчлөх, бие биедээ хангалттай цаг гаргаж, нэг нэгнийгээ илүү их сонсож, ойлгож сурах тал дээр гэр бүлийн зөвлөх, сэтгэл зүйчид хандаж тусламж авч болох юм. 

Таны ихэнх хариултад С давалгайлсан байвал:

 Та хоёр нийцтэй талаа мөн ялгаатай талуудаа ч мэддэг бөгөөд илүү нийцтэй болгохын тулд зөвшилцөлд хүрч, хамтдаа хичээж чаддаг. Таны хувьд хосын харилцаанд үүссэн ямар нэг тааламжгүй зүйлийг зориглож хэлэхийн оронд энх тайвныг сахихаар чимээгүй өнгөрөөдөг нь чамгүй сорилт мэт санагддаг. Ийм төрлийн харилцааны хэлбэр хэдийгээр гаднаа болоод байгаа мэт боловч асуудал таны үзэл бодол, байр сууриар шийдэгдэхгүй байгаа учраас та сэтгэл дотроо бага зэрэг дурамжхан байдалтай байх нь элбэг аж.

Шийдэл: Таныг тавгүйтүүлээд байгаа асуудлын талаар бие биетэйгээ үргэлж нээлттэй ярилцаж дадах нь маш чухал. Ингэснээр та хоёрын харилцаа илүү дотно бат бэх болж, хосын нийцлээ илүү сайжруулж чадна. 

Таны хариултад D давамгайлж байвал:

 Та хоёр нөхөрлөл, гэр бүл, мөнгө санхүүгээ удирдах гэх мэтчилэн олон сэдвийн хүрээнд ижил үнэ цэн, байр суурь, итгэл үнэмшилтэй хосууд юм. Энэ бол бат бөх, эрүүл, аз жаргалтай харилцааны хамгийн чухал хөшүүрэг. Гэвч харилцаагаа сайжруулах, цаашид хэвээр хадгалахын  тулд ижил байр суурьтай байх нь хангалтгүй, байнгын хичээл хичээл зүтгэл шаардлагатай гэж үздэг тул бие биедээ өндөр хүлээлт, шаардлага тавьдаг нь хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Нөгөөтэйгүүр хайр сэтгэлийн харилцаагаа урт удаан үргэлжлүүлэхийн тулд харилцан ойлголцол, дотносол, энэрэнгүй байдлыг хадгалах ёстой гэдгийг мэддэг учраас үргэлж хичээл зүтгэл гаргаж харилцаагаа эрүүл байлгаж чаддаг байна. 

Эх сурвалж: relate.org.uk