Сорил: Та Экстроверт үү? Интроверт үү?

Хүмүүсийн зан чанарыг “интроверт ба экстроверт” гэсэн хоёр ойлголтод авч үздэг. Тодруулбал, экстроверт хүмүүс гол төлөв гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертүүд зожиг, дотогш чиглэсэн зан үйлийн хэв маягтай байх нь олон. Зарим хүнд экстроверт болон интроверт шинж хоёулаа байдаг ба үүнийг “амбиверт” зан чанар гэж нэрлэдэг. Экстроверт хүмүүс ихэвчлэн олны дунд байж, ярилцаж хөгжилдөж эрч хүчээ нөхдөг бол интровертүүд ганцаараа цагийг өнгөрөөж өөрийн эрч хүчээ нөхдөг байна. Мөн интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх зэрэг чадвараараа давуу байхад экстровертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон.

 

СОРИЛ
Сорил: Та Экстроверт үү? Интроверт үү?
1 2 3 4 5 6 7 8 9 10
Хүмүүстэй хамт байхад надад тухтай байдаг
үгүй
маш цөөн тохиолдолд
заримдаа
ихэнхдээ
үргэлж